Цалин, урамшууллын систем (Зөвлөх үйлчилгээ)

Байгууллагын орлого, ажил үйлчилгээний чанарыг ажилтны ажлын гүйцэтгэлтэй уялдуулах цогц системийг боловсруулж нэвтрүүлнэ. Энэхүү ажлын үр дүнд ажилтнуудын ажлын гүйцэтгэл (KPI) албан тушаал бүрээр тодорхойлогдох бөгөөд тэдний цалин урамшуулалтай шууд холбогдож үр дүнгээ богино хугацаанд үзүүлнэ. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ (PBP-Performance Based Payment) болон KPI-ийг тодорхойлохдоо олон улсад нэгэнт хэрэглэгдээд үр дүнгээ үзүүлсэн шилдэг туршлагуудад тулгуурлах ба тухайн салбарын онцлог ялангуяа ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзаж боловсруулдгаараа онцлогтой. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд 2-3 бодит кейсэд тулгуурлсан сургалтыг ажилтнуудад хүргэнэ.

   CB2