Бидний тухай

Алсын хараа:

Ажлын арга барил, мэдлэг, хандлагаараа салбартаа манлайлна.

Эрхэм зорилго:

Байгууллагууд сайн соёлыг төлөвшүүлж, ажилтан таатай орчинд, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд нь бид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Үнэт зүйлс:

  • Мэргэшсэн үйлчилгээ
  • Чадамжтай зөвлөхүүд
  • Тасралтгүй шинэчлэгддэг мэдлэг, ур чадвар
About Us 

Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладгаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Бид сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ тухайн байгууллагын бүх ажилтнууд нэгэн зорилгын төлөө амжилттай хамтран ажиллах сэдлийг төрүүлэн, урам зоригтойгоор мөрөөдөлдөө хүрэхэд нь хамгийн их анхаардаг билээ.

Аливаа байгууллагын ажлын орчин бүгдэд ээлтэй байж, ажилтнууд өндөр бүтээмж гарган байгууллагын зорилгын төлөө хувь нэмрээ оруулан ажиллах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан ажилладаг маань үр дүнгээ эхнээс нь харуулж байгаад бид туйлын баяртай байна.

Бид хамтдаа сайхан нийгмийг цогцлоож үр хойчдоо аз жаргалтай ирээдүйг хүлээлгэн өгөхийг эрхэм зорилгоо болгон ажиллах болно.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн сайн сайхныг хүсье.


Атлас Консалтинг Фирмийн хамт олон