Glassdoor бол 2008 онд байгуулагдсан ажил хайгч хүмүүсийг ажлын байранд зуучилдаг томоохон вэбсайтуудын нэг бөгөөд 2018 онд Японы Recruit Holding компанид US$1.2 тэрбумаар худалдагдсан. Анхны үүсгэн байгуулагч нарын нэг Robert Hohman санамсаргүйгээр ажилтнуудын судалгааг нэгэн байгууллагын принтерийн хажууд мартаж явснаас www.glassdoor.com эхлэлтэй гэдэг.
Хэрвээ байгуулагын ажилтнуудын цалин, карьер хөгжил, сэтгэл ханамж зэрэг нууцлал бүхий мэдээллүүд олон нийтэд ил болох нь бусад ажил горилогч нарын ирээдүйн ажлын байрны сонголтонд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг санамсаргүй хэлэлцүүлгээс Glassdoor компанийг анх нээхээр шийджээ.
Өнөөдөр Glassdoor нэгэнт дэлхийн хамгийн томоохон ажилд зуучлагч систем болсон учир ажил олгогч байгууллагуудыг жил бүр Glassdoor-ын Хамгийн Шилдэг Ажлын байр буюу Glassdoor’s Best Places to Work үнэлгээг жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон байна. Тухайн компанид ажиллаж буй ажилтнуудаас олон шалгуур үзүүлэлтүүдээр судалгаа авсны дүнд энэхүү жагсаалтыг гаргадаг бөгөөд 2020 оны хувьд:
Та магадгүй ажил хайж байгаа, эсвэл өөрийн ажлын карьераа аль салбарт эхлэхээ мэдэхгүй байгаа, эсвэл бүр мэргэжлээ сонгоход эргэлзээд байгаа бол Glassdoor-оор нэг аялаад үзээрэй.