System Thinking

System thinking 2Дэлхийн алдартай зөвлөх үйлчилгээний фирм McKinsey компанийн зөвлөдөг System Thinking-ий талаар та бүхэнд

сонирхуулахаар бэлтгэлээ. Хүн гэдэг амьтан өөрт суусан дадал зуршилаас хамаарч аливаа зүйлд шийдвэр гаргадаг 

байна.

 220px Thinking Fast and SlowДэлхий дээр оршин буй нийт хүн амын 3/4 нь System 1 thinking-тэй байдаг бол үлдсэн хувь 1/ нь System 2 thinking-тэй байдаг байна. Хүмүүн бидний тархи гээч зүйл аливаа асуудлын шийдлийг хайж олох үедээ энэхүү загвараар ажилладаг байна. Ингээд дараах зурганд тайлбарласны дагуу System 1 thinking болон System 2 thinking гэж чухам юу болох талаар тайлбарлья.

System 1 thinking:

-      Мэдээллийн боловсруулалтыг маш хурдан хийх

-   Тархи ухамсаргүйгээр ажиллаж эхлэх (энэ үед сэтгэл хөдлөл давамгайлж, мөн танд аль хэдийн суусан дадал зуршил эсвэл тархинд бичигдэж үлдсэн мэдээлэл зэргүүдийг ашиглана гэсэн үг)

-      Сэтгэл хөдлөл давамгайлсан, бэлэн байгаа мэдээлэл дээр суурилсан үйлдлүүд гарна

-    Өдөр бүрийн хийдэг шийдвэрүүдтэй яг ижил гэсэн үг (хөргөгч үзлээ, талхгүй байвал талх авах ёстой гэдэг бодол автоматаар бодогдож талх авах шийдвэр гаргаж байгаатай агаар нэгэн)

-     Сэтгэл хөдлөл давамгайлсан алдаатай шийдвэрүүдийг хийж эхэлдэг

System 2 thinking:

-     Мэдээллийн боловсруулалтыг удаан нухацтай хийх

-     Тархи ухамсартайгаар ажиллаж эхэлнэ

-    Сайн бодож тунгаасан факт дээр суурилсан үйлдлүүдийг хийж эхлэх

-    Бодлоо удирдаж эхлэнэ (мэдээж үүнд их хөдөлмөр орно)

-    Алдаа бага, найдвартай шийдвэр гаргалтууд хийгдэнэ