Сүүлийн 10-20 жилд Захирал Таны бизнест сөргөөр нөлөөлж байсан ямар нэгэн хямралыг санаж байна уу? Эдийн засгийн, ажиллах хүчний гэх мэт? Ковид-19 цар тахал нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй дэлхий нийтийг бүхэлд нь хамарсан хямралд тооцогдоод байна. Бизнес, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчинд шууд болон бусаар харин хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэлзүйд шууд сөргөөр нөлөөлж эхлээд даруй 3 сар болчихлоо. Яг энэ үед McKinsey & Company –иас бизнесийн байгууллагын удирдлагуудад зориулж дараах 5 зөвлөгөөг гаргасныг товчхон байдлаар Та бүхэнд хүргэж байна.
Зөвлөгөө#1: Хямралын эсрэг хариу арга хэмжээ: Багийн нетворк
Аливаа хямралын үед ихэнхдээ захирлууд асуудлыг дангаараа шийдвэрлэж ажилтнууд шийдвэрийг дагах зарчмаар явдаг. Харин Ковид-19 –ийн үед захирлууд ажилтнуудтайгаа уулзаж тулгараад байгаа асуудлыг хэрхэн хохирол багатай давах талаар ярилцаж хэрэв хэрэгжихүйц санал гарч ирвэл дэмжихээ илэрхийлэхийг зөвлөж байна. Үүнээс гадна Захирал та хямралын үед ажилтнуудаа сэтгэлзүйн хувьд дэмжиж тэдний бодол санааг сонсож, асуулт ирүүлбэл хариулж хэрэв тухайн асуудал хувийн нууцтай хамааралгүй бол хамт олноороо нээлттэй хэлэлцүүлвэл маш сайн дэмжлэг байх болно.
Зөвлөгөө#2: Хямралын үеийн сэтгэл санааны бэлтгэл: “Зорилготойгоор тайвшруулж” “Хэт өөдрөг сэтгэлзүйг хязгаарлах” зарчим
Аливаа хүнд хэцүү цаг үед удирдлагын туршлага хамгийн чухал байдаг бол энэ Ковид-19 –ийн үед удирдлагын зан ааш, хандлага хамгийн чухал. Мэдээж ажилтнуудаа тайвшруулах зорилгоор “Асуудал шийдэгдэх болно” гэж хэлж болох ч горьдлогын хязгаарыг баримжаатай ойлгуулах хэрэгтэй.
Ялагуяа Ковид-19 шиг дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хэт их найдлага төрүүлж ямарч асуудалгүй даваад гарна гэх нь нөхцөл байдал улам дордох үед ажилтнуудын бүх найдвараа алдах аюултай. Тиймээс “Зорилготойгоор тайвшруулж” “Өөдрөг сэтгэлзүйг хязгаарлах” зарчим баримтлаарай.
Зөвлөгөө #3: Байдлыг харзнан байж шийдвэр гаргах: Үнэлж үз, таамагла тэгээд шийд
Ихэнх удирдлагын түгээмэл гаргадаг алдаа бол асуудал тулж ирэх хүртэл хүлээзнэх байдаг. Гэтэл хямрал ямарч эрсдэл дагуулж болох магадлалтай. Тиймээс тодорхой биш нөхцөл байдлыг хохирол багатай давахын тулд хямралын сөрөг нөлөөлөл, үр дагаварын тухай мэдээлэл тасралтгүй авч хариу ямар арга хэмжээг цаг алдалгүй гаргаарай. Зогс – Нөлөөллийг үнэл – Алхам хий!
Онцгой байдлын үед зогсоод бодож байх цаг хаана байнаа гэж олон хүн хэлдэг, гэтэл нөхцөл байдалдаа тохируулаад зогсох боломж хэнд ч байдаг шүү дээ.
Зөвлөгөө #4: Бусдыг ойлгох, хүмүүнлэг чанараа урьтал болго
Хүнд цаг үе тулгарахад зөвхөн өөрийгөө бодох нь хүний төрмөл чанар гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэрэв би, миний гэр бүл коронавирус тусчихвал яах вэ гэсэн айдас ажилтан бүрт чинь байгаа. 2020 оны 4 сарын дунд үе гэхэд дэлхий нийтээрээ хөл хориог маш зохион байгуулалттай хийж чадвал өвччний дэгдэлтийг хязгаарлан барих боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Харин хөл хорио тогтоосон үед оффисын ажилтнууд гэрээсээ ажиллаж болох юм.
Харин зогсолтгүй ажиллах үйлдвэр, үйлчилгээний газрууд яах вэ??? Захирал Та эрсдэлд бэлтгэж үйлдвэрийн ажилчдын цагийн хуваарь, халуун хэмжигч, амны хаалт, гарын ариун цэвэр сахих нөхцөл зэргийг нэн түрүүнд бэлтгэхийн зэрэгцээ ажилтнуудын сэтгэл санааг мөн бэлтгэхийг зөвлөж байна (Ажилтнуудтай халуун дотно, нүүр тулсан, илэн далангүй уулзалтууд зохион байгуулах).
Бас нэг зүйл: Ажилтнуудын ар гэрийн нөхцөл байдлын талаар байнга мэдээлэлтэй байх бусад ажилтнуудаа эрсдлээс хамгаалах хамгийн эхний алхам байх юм (Ажилтны гэр бүлд коронавирусын шинж тэмдэг илэрсэн бол удирдлагад яаралтай мэдээлэл өгөх талаар зөвлөгөө хүргэх)
Зөвлөгөө #5: Үр дүнтэй харилцах: Төлөвлөгөөгөө ил тод болго, ойр ойрхон мэдээлэл өг
Байгууллагынхаа нөхцөл байдлын талаар ажилтнууддаа болон харилцагч нартаа ил тод мэдээлэл өгөөрэй. Энэ тал дээр олны танил, лидерүүд алдаа гаргасныг бүгд харсан. Amy Edmondson, Professor of Leadership and Management at Harvard Business School, саяхан “Хямралын үед ил тод байх нь удирдлагуудын нэг албан ажил юм” гэж бичжээ. Тэрээр, “Мэдэж байгаа болон мэдэхгүй байгаа зүйлээ, мөн юу хийх гэж байгаагаа ажилтнууддаа, харилцагч нартаа тодорхой хэлэх нь харилцан хохирол багатайгаар энэ цаг үеийг давахад маш их нэмэртэй гэжээ. Энгийнээр хэлбэл “Харилцаагаа бүү зогсоогоорой”!