“СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалт

GIZ, PROGRES төслийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулагдах “СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалтын эхний хичээл төлөвлөгөөний дагуу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Улаанбаатар хот, Дорнод аймгаас нийт 15 ЖДБ эрхлэгч компани оролцож байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал нийт 10 модуль хичээлийн хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэх болно. 

Сургалтын 10 модулийн сэдэв, агуулга: 

  1. Компанийн стратеги ба Хүний нөөцийн менежмент
  2. Байгууллагын соёл, ажилтны хандлага
  3. Чадамжид суурилсан сонгон шалгаруулалт
  4. Хөдөлмөрийн харилцаа – Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ
  5. Чадамжид суурилсан Албан тушаалын тодорхойлолт
  6. Гүйцэтгэлийн удирдлага – KPI
  7. Цалин хөлс урамшуулал
  8. Ажилтны сургалт хөгжил
  9. Багийн ажиллагаа, багийг идэвхжүүлэх
  10. Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай

Энэхүү сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) санхүүжүүлж байгаа ба Б.Амарсанаа, GIZ-ийн гэрээт зөвлөх, Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх, Д.Гансүх, GIZ-ийн гэрээт зөвлөх нар хамтран зохион байгуулж байна. 

01 03

02 04