Байгууллагын чиг үүргийн шинжилгээг гүйцэтгэлээ

Атлас Консалтинг фирм Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газартай хамтран ажиллаж "Чиг үүргийн шинжилгээ"-г гүйцэтгэн, үр дүнгээ хүлээлгэж өгөөд байна. Тус шинжилгээг гүйцэтгэхдээ шинэ арга, аргачлал ашиглаж, үр дүн, зөвлөмжийг ирээдүйн чиг хандлагад нийцүүлэхийг чухалчилсан юм.  

Байгууллагын чиг үүргийн шинжилгээгээр нэгжийн үндсэн үүргүүд Засгийн газраас батлагдсан хөтөлбөрийн дагуу хэрэгжиж байгаа болон чиг үүрэг давхацсан эсэх, албан тушаалын чиг үүргүүд давхацсан эсвэл хийдсэн эсэхийг тодорхойлж гаргах нь чухал байдаг. Үүнээс гадна, албан тушаалын тодорхойлолтын агуулга, хэлбэрийг үр дүнд суурилсан (result-oriented) загварт шилжүүлэх нэн тэргүүний шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд дүгнэлт, зөвлөмжөө боловсрууллаа.  

Сангийн яамны "Чиг үүргийн шинжилгээ"-г амжилттай гүйцэтгэхэд Атлас консалтинг фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа, зөвлөх Б.Эрдэнэбаатар, судалгааны ажилтан Д.Одончимэг нар хувь нэмэр оруулан ажилласан юм. 

MOF 2025

2025 оны 9 дүгээр сарын 16