Дэлхийн менежментийн зөвлөх Их Гурвалын (McKinsey, Boston, Bain) нэг Bain &Company-ийг 1973 онд АНУ-ын Бостон хотноо William Bain, тухайн үеийн Boston Consulting Group-ийн дэд ерөнхийлөгч, түүний найз Patrick Graham-тай хамртан байгуулжээ. Бизнес болон менежментийн зөвлөх бусад компаниудаас ялгаатай нь Bain &Company нийт дөрвөн удаа 2012, 2014,...
...2014, 2019 онуудад Glassdoor’s Best Places to Work буюу Хамгийн Шилдэг Ажлын Байр шагналыг хүртсэн байна. Аргагүй л дэлхийн шилдэг 3 менежментийн зөвлөхийн төлөөлөл Bain &Company өөрийн ажилтнуудаа хэрхэн удирдан зохион байгуулж, хамгийн хүсэмжит ажлын байрыг бий болгохыг хэнээр ч заалгахгүй байх.
Бусдаас ялгаатай нь Bain &Company 2000 онд Bridgespan Group гэх ашгийн бус байгууллагуудад үнэгүй зөвлөгөө өгөх салбараа байгуулсан. Тус байгууллага нь 2025 он гэхэд 1 тэрбум долларыг нийгмийн болон эдийн засгийн хөгжил, байгаль цаг уурын өөрчлөлт, боловсрол, бүс нутгийн нийгмийн хөгжил гэх мэт нийгэмд эерэгээр өөрчлөлт авчрах салбаруудад pro bono буюу үнэгүй зөвлөх үйлчилгээг хүргэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ чиглэлд анхаарал хандуулж бусдаасаа ялгарах нь магадгүй тэдний стратеги байх. Гэхдээ энэхүү сонголт зөв үү эсвэл буруу юу гэдгийг та бид 2025 онд Mckinsey болон Boston-тай харьцуулан дүгнэж болно.
Бизнес болон хүнийг удирдахуйн хязгааргүй бэрхшээл, байнгын илүү цагаар төлбөргүй ажиллах нөхцөл, “дэвш эсвэл гар” гэх зөвлөхүүдэд тулгадаг зарчмууд бол бизнес болон менежментийн зөвлөх компаниудын ажилтнуудад тулгардаг ажлын байрны дарамтууд юм. Гэвч эдгээрийг үл тоомсорлон Bain &Company нь 2008 оноос хойш Glassdoor-оос үнэлж буй Хамгийн Шилдэг Ажлын Байр жагсаалтын эхний дөрөвт үргэлж багтсаар иржээ. Тэгвэл энэ талаар CTO Russ Hagey хэлэхдээ “Бид байгууллагын хамгийн шилдэг соёлыг бүтээхийн тулд зүтгэж байгаа манай ажилтнууд ч үүнийг батлан харуулж байна. Хүмүүс бидэнтэй нэгдэж өөрсдийн карьерийг хамт бүтээхийг хүсдэгт л Bain компанийн соёл оршиж байгаа. Ийм учраас дэлхийн манлайлагч нар өөрчлөлт хийхдээ бидэнтэй хамтрахыг хүсдэг. Энэ нь жилээс жилд манай компанид нэр хүндийг авчирч байна”.