Олон улсын хөтөлбөр (SiB) хэрэгжүүлэхэд хамтран ажиллалаа

ЕСБХБ-ны SiB (Skills in Business) хөтөлбөрийн хүрээнд My Mon Source (MMS) ХХК-тай 2024-2025 онд хамтран ажиллаж, үр дүнгээ хүлээлгэн өглөө. Энэхүү SiB хөтөлбөр нь байгууллагын Хүний нөөцийн менежментийг олон улсын стандартаар мониторинг хийж, сайжруулах зөвлөмжийг арга аргачлалын хамт боловсруулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд нь зөвлөмж өгдөг юм.

MMS компани дээр хэрэгжүүлсэн хөтөлбөрийг Их Британи Улсын “People First International” удирдан хэрэгжүүлсэн бөгөөд бид дотоодын зөвлөхөөр хамтран ажиллалаа. Хүний нөөцийн бодлого, стратеги, Бүрдүүлэлт сонгон шалгаруулалт, Гүйцэтгэлийн удирдлага, KPI, Ажилтны сургалт хөгжил гэсэн чухал сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага, ур чадвар нэмсэн маш сонирхолтой мөн өгөөжтэй төсөл байсныг дурдахад таатай байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн талуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.   

2026 оны 1 дүгээр сарын 9

Web news1 Web news2