Монгол Улсын Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагад сайн менежмент нэвтрүүлэх ажилд оролцлоо

Төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэтгэлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл Канад Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжин үр дүнгээ нэгтгэж байна.

Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа тус төсөлд гэрээт зөвлөхөөр ажиллаж, Төрийн албаны хүний нөөцийн “Чадамжийн хүрээ”-г холбогдох арга зүйн баримт бичгүүдийн хамт боловсруулахад хувь нэмрээ оруулж ажилласан нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Хүний нөөцийн менежментийн чиг хандлагын хувьд тухайн байгууллагын стратеги зорилтод хүрэхэд Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, Гүйцэтгэлийн удирдлага, Сургалт хөгжил зэрэг гол функцүүдийг уялдаа холбоотойгоор зохион байгуулах нь чухал гэдгийн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд анхааран ажиллаж байгаа нь маш чухал юм.

Төслийн үр дүн Төрийн албан хаагчдын ур чадвараар удахгүй илэрхийлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагийн зэрэгцээ төслийн оролцогч талуудад ажлын өндөр амжилт хүсье CSC, UNDP.


2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Visited 9 times, 1 visit(s) today
Scroll to Top