ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ, СУРГАЛТ & АУТСОРСИНГ

Цалин, урамшууллын систем (Зөвлөх үйлчилгээ):

Performance

Байгууллагын орлого, ажил үйлчилгээний чанарыг ажилтны ажлын гүйцэтгэлтэй уялдуулах цогц системийг боловсруулж нэвтрүүлнэ. Энэхүү ажлын үр дүнд ажилтнуудын ажлын гүйцэтгэл (KPI) албан тушаал бүрээр тодорхойлогдох бөгөөд тэдний цалин урамшуулалтай шууд холбогдож үр дүнгээ богино хугацаанд үзүүлнэ.

Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ (PBP-Performance Based Payment) болон KPI-ийг тодорхойлохдоо олон улсад нэгэнт хэрэглэгдээд үр дүнгээ үзүүлсэн шилдэг туршлагуудад тулгуурлах ба тухайн салбарын онцлог ялангуяа ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзаж боловсруулдгаараа онцлогтой. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд 2-3 бодит кейсэд тулгуурлсан сургалтыг ажилтнуудад хүргэнэ.

360 хэмийн үнэлгээ:

360_degree_feedback

Байгууллагын удирдлага бүр сайн соёлыг бий болгож, төлөвшүүлэхийг зорьдог. Энэхүү зорилтоо ажил хэрэг болгохдоо зөв тогтолцоог  бий болгох нь хамгийн чухал. Ажилтны гүйцэтгэлийг үнэлэхдээ эерэг хандлага, зан үйлийг үнэлж, урамшуулал олгох боломжийг бий болгох шаардлага бий. 360 хэмийн үнэлгээ гэдэг нь хамгийн ойрын хамтран ажиллагчаа тусгай асуултын дагуу зан үйлийг нь үнэлж, тухайн ажилтны давуу болон хөгжүүлэх шаардлагатай чадваруудыг нь үндэслэлтэйгээр тодорхойлдог арга зүй юм.

Тодруулбал, компанийн ажилтан бүрийн төлөвшүүлэх шаардлагатай нийтлэг & эерэг зан үйлийг боловсруулж үүгээрээ компанид сайн соёлыг төлөвшүүлэх зорилготой. 360 хэмийн үнэлгээ хийснээр эерэг зан үйлтэй, хамт олондоо сайнаар нөлөөлөгч ажилтанд урамшуулал олгох үндэслэлийг бодитой тодорхойлох юм. 

Хүний нөөцийн менежментийн чиг хандлага (Сургалт хосолсон зөвлөх үйлчилгээ):

modern_hr_logo

Ажилтнуудаа төслүүд дээр хувиарлаж төлөвлөх, ажилтнуудын аливаа асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны хувьд эрсдэлд орохгүй байх зэрэг хүний нөөцийн ажлыг сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэх нь ажилтны бүтээмж өндөр сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна тогтвортой ажиллах нэг шалтгаан болдог байна. 

Тиймээс Бид энэхүү сургалт-зөвлөгөө хосолсон үйлчилгээнийхээ агуулгаа шинэ чиг хандлагын мэдээллээр үргэлж шинэчилдэг. Энэ үйлчилгээгээ Бид байгууллагын хүний нөөцийн ажилтнууд, эсвэл хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэдэг ажилтнууд болон байгууллагын удирдлагуудад санал болгодог.

Удирдлагын манлайлал (Сургалт):

Удирдлагын манлайлал (Сургалт):

2024 оны Давосын чуулга уулзалтаас Гүйцэтгэх удирдлагуудын манлайллыг ирэх 5 жилд ямар байх талаар таамаглал зөвлөмж гаргасан. 

Үүнийг тодруулбал манлайллын ТОП 10 ур чадвар (TOP 10 Leadership skills) нь: 

  1. Стратегич & Алсыг хардаг (Strategic & Forward thinking)
  2. Менежментийн шийдэлд AI ашиглах (AI readiness in management)
  3. Ирээдүйн нөхцөл байдлыг мэдэрч хувьсах (Resilience in future pathways);
  4. Шүүн тунгаах ур чадвар (Critical thinking);
  5. Бүтээлч сэтгэлгээ (Creativity);
  6. Хүмүүсийг удирдах, зохион байгуулах (People management);
  7. Талуудыг холбох, гүүр болох – Итгэлцэл, ил тод байдал (Bridging borders – trust and transparency);
  8. Сэтгэл хөдлөлөө удирдах (Emotional intelligence - EQ);
  9. Үйлчилгээг чухалчилсан (Service oriented);
  10. Нөлөөллийг мэдэрч, үнэлэх - байгаль орчин & нийгэм (Value the impacts – social & environmental);

Цаг үе, нөхцөл байдлаа мэдэрч баялаг бүтээдэг чухал нөөцүүдээ зөв менежментээр удирдахад бид тантай хамтран ажиллана. Хүмүүсийг удирдан ажиллуулдаг багийн ахлагч, менежер, удирдлагуудад энэхүү зөвлөгөө хосолсон сургалт маань тохиромжтой.

Хүний нөөцийн баримт бичгийн бүрдэл, хянан нийцэл (Аутсорсинг үйлчилгээ):

HRDocs_pic1
Орчин үеийн байгууллагууд бүх үйл ажиллагааг дотооддоо хэрэгжүүлэхээс илүүтэйгээр тодорхой чиг үүргийг мэргэжлийн байгууллагад аутсорсингийн хэлбэрээр хариуцуулах хандлага түгээмэл болсон. Ингэснээр байгууллага үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, хууль эрх зүйн эрсдэлээ бууруулах, үйл ажиллагааныхаа чанар, үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой болдог.

HR Trend нь байгууллагын хүний нөөцийн баримт бичгийн бүрдүүлэлт, хянан нийцлийн (HR Document Compliance) үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг.

Бид байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичгийг Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцүүлэн шалгаж, үнэлж, шаардлагатай сайжруулалт хийх зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Үйлчилгээний хүрээнд

  • Хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлтийн баримт бичгийн хяналт
  • Ажилтны хувийн хэргийн бүрдэл, архивын шалгалт
  • Ажилд авах, шилжүүлэх, чөлөөлөхтэй холбоотой тушаал, баримт бичгийн нийцэл
  • Дотоод хөдөлмөрийн журам, албан тушаалын тодорхойлолт, ХН-ийн бодлого, журмын үнэлгээ
  • Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шаардлагад нийцлийн аудит
  • Илэрсэн эрсдэлийн үнэлгээ, сайжруулах төлөвлөгөө боловсруулах
  • Баримт бичгийн стандартчилал, шинэчлэл, загвар боловсруулах

Энэхүү үйлчилгээний давуу тал

✓ Хөдөлмөрийн маргаан, хууль эрх зүйн эрсдэлийг бууруулна.
✓ Хүний нөөцийн баримт бичгийг хууль, стандартын шаардлагад бүрэн нийцүүлнэ.
✓ Хөдөлмөрийн хяналт шалгалтад бэлэн байдлыг хангана.
✓ Баримт бичгийн бүрдүүлэлт, хадгалалт, архивын тогтолцоог сайжруулна.
✓ Байгууллагын засаглал, ил тод байдал, хүний нөөцийн удирдлагын чанарыг дээшлүүлнэ.

Яагаад HR Trend-ийг сонгох вэ?

Бид зөвхөн баримт бичгийг шалгаад зогсохгүй, байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцсэн эрсдэлийн үнэлгээ, сайжруулах шийдэл, баримт бичгийн шинэчлэл, хэрэгжилтийн зөвлөмж-ийг цогцоор нь санал болгодог. Ингэснээр танай байгууллага хөдөлмөрийн харилцааны эрсдэлийг урьдчилан бууруулж, хууль тогтоомжид нийцсэн, тогтвортой хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх боломжтой болно.

Хүний нөөцийн баримт бичгийн зөв бүрдүүлэлт, хянан нийцэл нь зөвхөн хуульд нийцэх асуудал бус, байгууллагын тогтвортой өсөлт, ажил олгогчийн нэр хүнд, эрсдэлийн удирдлагын чухал үндэс юм.

Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт (Аутсорсинг үйлчилгээ):

Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
Байгууллагын амжилтыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол зөв хүнийг зөв албан тушаалд сонгон ажиллуулах явдал юм. Гэвч өндөр ур чадвартай, туршлагатай мэргэжилтнийг олж илрүүлэх, үнэлэх, сонгон шалгаруулах үйл явц нь цаг хугацаа, нарийн аргачлал, зах зээлийн өргөн мэдээлэл шаарддаг.

HR Trend нь байгууллагын хэрэгцээ, салбарын онцлог, ажлын байрны шаардлагад нийцүүлэн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлдэг.

Бид зөвхөн ажил горилогчдыг санал болгохоос гадна байгууллагын стратеги, соёл, үнэт зүйлстэй нийцэх хамгийн тохиромжтой хүний нөөцийг тодорхойлох, үнэлэх, сонгон шалгаруулах цогц үйл явцыг хариуцан ажилладаг.

Бидний бүрдүүлдэг албан тушаалууд

Бид дараах түвшний болон тусгай мэргэжлийн ажилтнуудын сонгон шалгаруулалтад хамтран ажиллах боломжтой.

  • CEO, COO, CFO зэрэг С түвшний удирдах ажилтнууд
  • Гүйцэтгэх болон дунд шатны удирдлагууд
  • Өндөр ур чадвартай инженер, техникийн ажилтнууд
  • IT, программ хангамж, дижитал технологийн мэргэжилтнүүд
  • Санхүү, хууль, хүний нөөц, маркетингийн ахлах мэргэжилтнүүд
  • Тусгай зөвшөөрөл, сертификат, мэргэжлийн зэрэг шаардсан ажилтнууд
  • Ховор ур чадвар бүхий болон эрэлт өндөртэй мэргэжлийн боловсон хүчин

Үйлчилгээний хүрээнд

  • Ажлын байрны хэрэгцээ, шаардлагын шинжилгээ
  • Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
  • Тохирох нэр дэвшигчийг идэвхтэй хайх (Executive Search & Headhunting)
  • Анкетийн урьдчилсан шалгаруулалт
  • Ур чадвар, туршлага, зан төлөвийн үнэлгээ
  • Ярилцлагын зохион байгуулалт, зөвлөмж
  • Эцсийн сонголтын тайлан, санал боловсруулах
  • Ажилд орох хүртэлх үйл явцын зохицуулалт

Яагаад бидэнтэй хамтрах вэ?

  • ✔ Зах зээлийн өргөн сүлжээ, чанартай нэр дэвшигчдийн мэдээллийн сантай.
  • ✔ Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэхүйц богиносгоно.
  • ✔ Байгууллагын соёл, үнэт зүйлстэй нийцэх хүний нөөцийг сонгон шалгаруулна.
  • ✔ Нууцлал, ёс зүйн өндөр стандартыг мөрдөн ажиллана.
  • ✔ Эрсдэлийг бууруулж, ажилд авах шийдвэрийн чанарыг сайжруулна.

Уян хатан хамтын ажиллагаа

Байгууллага бүрийн хүний нөөцийн хэрэгцээ, ажлын байрны онцлог, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл өөр байдаг. Иймээс бид үйлчилгээний цар хүрээ, хамтын ажиллагааны нөхцөл, төлбөрийн загварыг байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн уян хатан байдлаар санал болгодог.

Нэг удаагийн сонгон шалгаруулалт, тодорхой төсөл, эсвэл урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны аль ч хэлбэрээр бид танай байгууллагын найдвартай хүний нөөцийн түнш байхад бэлэн байна.

Зөв хүнийг зөв албан тушаалд сонгох нь зөвхөн нэг ажлын байрыг нөхөх бус, байгууллагын ирээдүйн өсөлт, өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн үндэс болдог.

Visited 1 times, 1 visit(s) today
Scroll to Top