Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | Байгууллагын бүтэц чухал VS чухал биш ба GE

Байгууллагын бүтэц чухал VS чухал биш ба GE

Байгууллагын БҮТЭЦ хэр чGE articleухал вэ гэдэгт асуултанд СЕО нар өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ тэд нарын хариулт бүгд зөв гэж хэлмээр байна. Учир нь тэд өөр өөрийн онцлог бүхий компаниуд удирддаг бөгөөд байгууллагын хэмжээ, ажлын цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээний зориулалт, ажилчдын ур чадварын ангилал, технологийн шийдэл зэргээс хамааран өөр өөр бүтцийн хэлбэрүүдийг сонгон ажилладаг. Байгууллага том байх тусмаа бүтцээ зөв тодорхойлох хэрэгтэй бөгөөд энэ нь тухайн байгууллагын ажлын бүтээмж, ажилчдын ажлын уялдаа холбоо, мэдээлэл болоод мөнгөн урсгалын хурд зэрэгт шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл бидний сайн мэдэх 130 жилийн түүхтэй General Electric буюу GE компани энэхүү асуудлыг хэрхэн шийдэж ирсэн тухай та бүхэнтэй хуваалцъя. 

GE нь 2016 оны байдлаар 333,000 ажилтантай дэлхийн бүх улсад салбартай инженер, хүнд үйлдвэрлэлийн салбарт дэлхийд данстай компаниудын нэг хэмээн тооцогдож байв. Инженерийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг GE нь Бүсчлэл болон Газар зүйн байрлалаас хамаарсан байгууллагын бүтэцтэй бөгөөд энэ нь бүс нутаг хариуцсан захирлууд, тэдгээрийн удирдлаган дор бүтээгдхүүний төрөл хариуцсан дэд захируулд гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Caterpillar, Toyota, MacDonalds гэх мэт дэлхийн томоохон компаниуд ч гэсэн бүсчлэл болон газар зүйн байрлалаас хамаарсан ийм бүтэцтэй байдаг. Үүнээс харахад эдгээр команиудад Divisional & Geographic гэсэн бүтэц хамгийн тохиромжтой нь харагдаж байна. Ерөнхийдөө байгууллагын бүтэц (i) Functional, (ii) Matrix, (iii) Virtual networking, (iv) Divisional & Geographics, (v) Horizontal гэсэн үндсэн 5 төрөл байдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагын ажилчдын тоо болон үйл ажиллагааны чиглэлээс хамаарна.

Уншигч та 3-50 хүнтэй жижиг компанитай бол танай байгууллагад дээрх таваас ХЭВТЭЭ (HORIZONTAL) бүтэц хамгийн тохиромжтой бөгөөд энэхүү бүтцээр ажилах үед ажилтнууд харьцангуй уян хатан, хөрвөх чадвар сайтай, олон төрлийн ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг тул танд БҮТЭЦ хэмээх менежментийн ухагдахуун сонирхолгүй санагдаж болох юм. Гэвч танай  байгууллага 100-с дээш ажилтантай болох үед танд энэ асуудал өөрийн эрхгүй тулгарна гэдгийг ойлгож, зөв бүтэц зөв ажлын арга барил, менежментийн зөв тогтолцооруу эртнээс орж шинэ цаг үетэй хөл нийлүүлэн бизнесээ амжилттай авч явж ашиг орлогоо нэмэгдүүлэрэй хэмээн хэлмээр байна.Structure article

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.