Дүн шинжилгээний 4S арга
- Үзсэн: 1215
Байгууллага дотрох бизнесийн дүн шинжилгээг хийхэд ашиглагддаг чухал аргуудын нэг болох ICMCI буюу “Олон Улсын Менежментийн Зөвлөхийн Институц”-ээс батлан гаргасан 4S дүн шинжилгээний аргын талаар танд танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү аргыг танилцуулахаас өмнө ICMCI байгууллагын талаар товчхон дурьдах хэрэгтэй болов уу.
ICMCI нь 1987 онд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь сүүлд мэргэжлийн зөвлөхүүдийн нэгдсэн байгууллага болон өөрчлөгдсөн менежментийн зөвлөхүүдийг мэргэжлийн мэдлэг мэдээлэл, боловсролоор хангадаг олон улсын байгууллага юм.
4S арга нь бизнесийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд өргөн хэрэглэгддэг бөгөөд STATE, STRUCTURE, SOLVE, SELL гэсэн англи үгнүүдийн товчлол юм. Товчхондоо энэхүү дөрвөн үгийн тусламжтайгаар өнөөгийн бизнесийнхээ нөхцөл байдлаа та зөв цэгцтэй шинжлэн дүгнэх боломжтой юм.
1. STATE
Энэ шатанд тухайн асуудлыг маш нухацтай нарийн тогтоож гол асуудлуудыг гаргаж ирнэ
2. STRUCTURE
Үүний дараа асуудлуудаа нарийн бүтэц хэлбэрт хувирган зураглан харуулж системчлэх хэрэгтэй
3. SOLVE
Энэхүү зураглалын дарааТААМАГЛАЛ ДЭВШҮҮЛЭХ, АСУУДАЛД СУУРИЛСАН, ЗАГВАРЧЛАЛД СУУРИЛСАНгэсэн параллель гурван замаар асуудлыг шийдвэрлэх гаргалгааны зураглалыг хийж эхэлнэ
4. SELL
Ингээд хамгийн сүүлд нь таны бүтээсэн дүн шинжилгээг асуудлыг шийдвэрлэхэд хэрэгжүүлж эхэлнэ.