Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | "Гүйцэтгэлд Суурилсан Цалин" ажилчдад идэвхтэй ажиллах хөшүүрэг болж чаддаг уу?

"Гүйцэтгэлд Суурилсан Цалин" ажилчдад идэвхтэй ажиллах хөшүүрэг болж чаддаг уу?

Article Davaa PBPindia1"Гүйцэтгэлд Суурилсан Цалин" (ГСЦ)-гийн тогтолцоо нэвтрүүлэх талаар Энэтхэг улсын засгийн газраас санаачлага гарган судалж байна. Цалингийн энэ тогтолцоо нь төрийн байгууллагуудад хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа ч орон нутгийн болон олон улсын ихэнхи хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг байна.

Энэтхэгийн Байрны зах зээл, тээвэрлэлт, эмнэлэг зэрэг салбарын мөнгөний эргэлт өмнөх жилүүдтэй харьцуулбал багассан бөгөөд энэ нь ГСЦ-гийн тогтолцоо хувийн хэвшлүүдэд хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна. Ажилчдын цалинг ГСЦ-ийн тогтолцоонд шилжүүлснээр тэдэнд олгох цалингийн хэмжээ ерөнхий дүнгээрээ багасссан байна.

Ажлын гүйцэтгэлийг хүний нөөцийн ажилтан эсвэл дарга тодорхойлон дүгнэдэг учраас ажилчид эдгээр хүмүүст илүү таалагдах гэж хичээдэг дүр зураг ажиглагдсан байна. Жишээ нь, Энэтхэгийн Дэли хотын нэгэн компанийн яг ижил түвшний хоёр менежерийн нэг нь сард USD $1000 авч байхад нөгөө USD $450 авах нь хэвийн үзэгдэл болсон байна.

Ерөнхийдөө ГСЦ тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын цалингийн зардал буурсны зэрэгцээ байгууллагын ажлын гүйцэтгэл, чанар сайжирч орлого нэмэгдсэн статистик үзүүлэлтүүд Энэтхэг улсын жишээгээр тодхон харагдсан байна. Ихэнх хүмүүс ажилчдын дундаж цалин багассан гэж сөргөөр харж шүүмжилж байгаа боловч Макро эдийн засгийн нүдээр харвал улс оронд эдийн засгийн хувьд дефляци явагдах боломжийг олгож буй сайн талтай гэдгийг харах нь зүйтэй. Бага цалингаар илүү бүтээмж гаргана гэдэг нь зах зээл дээр байгаа бүтээгдхүүний үнэ хямдрах боломжийг олгоно, мөн цалин багассан мэт боловч мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэх сайн талтай.

Article Davaa PBPindia2

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.