Монгол Улсын Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагад сайн менежмент нэвтрүүлэх ажилд оролцлоо
- Үзсэн: 822
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэтгэлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл Канад Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш хэрэгжин үр дүнгээ нэгтгэж байна.
Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа тус төсөлд гэрээт зөвлөхөөр ажиллаж, Төрийн албаны хүний нөөцийн “Чадамжийн хүрээ”-г холбогдох арга зүйн баримт бичгүүдийн хамт боловсруулахад хувь нэмрээ оруулж ажилласан нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Хүний нөөцийн менежментийн чиг хандлага болох байгууллагын стратеги зорилтод хүрэхэд Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, Гүйцэтгэлийн удирдлага, Сургалт хөгжил зэрэг гол функцүүдийг уялдаа холбоотойгоор зохион байгуулах нь чухал гэдгийг төр болон хувийн хэвшил анхааран ажиллаж байгаа нь маш чухал юм.
Төслийн үр дүн Төрийн албан хаагчдын ур чадвараар удахгүй илэрхийлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн оролцогч талууд, төслийн үр дүнд хувь нэмэр оруулж ажилласан бүх хүмүүст ажлын өндөр амжилт хүсье.
2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот