үндсэн
Хүний нөөцийн менежментийн чиг хандлага
Ажилтнуудаа төслүүд дээр хувиарлаж төлөвлөх, ажилтнуудын аливаа асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны хувьд эрсдэлд орохгүй байх зэрэг хүний нөөцийн ажлыг сүүлийн үеийн чиг хандлагад нийцүүлэх нь ажилтны бүтээмж өндөр сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна тогтвортой ажиллах нэг шалтгаан болдог байна. Тиймээс Бид энэхүү сургалт-зөвлөгөө хосолсон үйлчилгээнийхээ агуулгаа шинэ чиг хандлагын мэдээллээр үргэлж шинэчилдэг. Энэ үйлчилгээгээ Бид байгууллагын хүний нөөцийн ажилтнууд, эсвэл хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэдэг ажилтнууд болон байгууллагын удирдлагуудад санал болгодог. |
Төслийн менежмент (Сургалт хосолсон зөвлөх үйлчилгээ):
Эсвэл эхлүүлсэн төсөл тань нэг л амжилттай явж өгөхгүй, асуудал дагуулсаар байна уу? Энэ нөхцөлд бид танай төслийн үйл ажиллагаанд PMBOK-ийн хүрээнд зөрүүгийн шинжилгээ хийж тодорхойлолт гарган асуудлыг шийдвэрлэх гаргалгааг олно. |
Цалин, урамшууллын систем (Зөвлөх үйлчилгээ)
Байгууллагын орлого, ажил үйлчилгээний чанарыг ажилтны ажлын гүйцэтгэлтэй уялдуулах цогц системийг боловсруулж нэвтрүүлнэ. Энэхүү ажлын үр дүнд ажилтнуудын ажлын гүйцэтгэл (KPI) албан тушаал бүрээр тодорхойлогдох бөгөөд тэдний цалин урамшуулалтай шууд холбогдож үр дүнгээ богино хугацаанд үзүүлнэ. Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ (PBP-Performance Based Payment) болон KPI-ийг тодорхойлохдоо олон улсад нэгэнт хэрэглэгдээд үр дүнгээ үзүүлсэн шилдэг туршлагуудад тулгуурлах ба тухайн салбарын онцлог ялангуяа ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзаж боловсруулдгаараа онцлогтой. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд 2-3 бодит кейсэд тулгуурлсан сургалтыг ажилтнуудад хүргэнэ. |
Бидний тухай
Алсын хараа:Ажлын арга барил, мэдлэг, хандлагаараа салбартаа манлайлна.Эрхэм зорилго:Байгууллагууд сайн соёлыг төлөвшүүлж, ажилтан таатай орчинд, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд нь бид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.Үнэт зүйлс:
|
||
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладгаараа манай хамт олон үргэлж бахархдаг. Бид сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ тухайн байгууллагын бүх ажилтнууд нэгэн зорилгын төлөө амжилттай хамтран ажиллах сэдлийг төрүүлэн, урам зоригтойгоор мөрөөдөлдөө хүрэхэд нь хамгийн их анхаардаг билээ. Аливаа байгууллагын ажлын орчин бүгдэд ээлтэй байж, ажилтнууд өндөр бүтээмж гарган байгууллагын зорилгын төлөө хувь нэмрээ оруулан ажиллах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан ажилладаг маань үр дүнгээ эхнээс нь харуулж байгаад бид туйлын баяртай байна. Бид хамтдаа сайхан нийгмийг цогцлоож үр хойчдоо аз жаргалтай ирээдүйг хүлээлгэн өгөхийг эрхэм зорилгоо болгон ажиллах болно. Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайн сайхныг хүсье. Атлас Консалтинг Фирмийн хамт олон |