McKinsey-ийн залуу зөвлөхүүдийн гайхамшиг болсон “up or leave” болон “MECE” зарчмууд
- Үзсэн: 1662
Менежментийн талаар ойлголттой бизнес эрхлэгч таний хувьд McKinsey гэдэг нэрийг хэзээ нэгэн цагт сонсож л байсан байдаг. Учир нь 1926 оноос өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй 94 жилийн түүхтэй, салбарынхаа эцэг, дэлхийн хамгийн том менежментийн зөвлөх компани гэж тооцогддог McKinsey & Company-ийг James Oscar McKinsey итгэл дүүрнээр АНУ-ын Чикаго хотод байгуулсан байдаг.
Тэрээр тухайн үеийн АНУ-ын зэвсэгт хүчний хангамжийн тогтолцоо үр ашиггүй байдлаар явагдаж байгааг өөрөө ажиллаж байхдаа анзаарч зөв зохион байгуулалт, тодорхой аргачлал хэрэглэн гайхамшигтай үр ашгийг авчирснаар өнөөгийн менежментийн зөвлөх үйлчилгээний суурийг тавьжээ.
Бусад менежментийн зөвлөхүүдээс ялгаатай нь McKinsey & Company нь шинэхэн залуусыг бизнес болон байгууллагын менежментийн зөвлөхүүд болгож чаддагаараа өөрсдийгөө менежментийн эцэг гэдгээ харуулж чадсан. Уламжлалт ойлголтоор МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХҮҮД бизнес болон байгууллага зүйн салбарт олон жилийн туршлага бүхий хашир мэргэжилтнүүд байх хэрэгтэй байдаг. Жишээлбэл олон жилийн алдаа онооноос суралцсан сайн туршлага бүхий зөвлөх бусад менежрүүдэд амжилттай ажиллах арга барилыг зөвлөж чиглүүлдэг. Харин энэхүү туршлага дээр суурилсан хэв маягийг эвдэж, менежмеэнтийн тогтсон арга барил, зарчим, загварчлалыг ойлгож дагах нь маш үр дүнтэй гэдгийг McKinsey харуулсан ба тэд хэрхэн шинэхэн залуучуудыг бизнесийн болон байгууллагын чадварлаг зөвлөхүүд болгож байна вэ гэдэгт асуулт бидэнд гарч ирж байна. ЯАЖ????
Маш олон арга барил, зарчим, зохион байгуулалт, орчин үеийн шинжлэх ухаан нийлж байж энэхүү хариултыг бүрэн төгс хариулах байх. Гэхдээ товчхон хоёр зүйлсийг дурд гэвэл McKinsey & Company-ийн хэрэгжүүлдэг “дэвш эсхүл гар” (Up or Leave) бодлого болон “Харилцан Давхцаагүй, Хамтран бүхнийг Хамруулсан” (Mutually Exclusive, Collaboratively Exhaustive - MECE) концептийг дурьдаж болно. Тэгвэл энэхүү шидэт зарчимууд яг юуг хэлж байна вэ? Энэ талаар та өөрөө уншиж судалвал хамгийн үр дүнтэй байх гэж бодож байна. The McKinsey Way (Ethan M. Rasiel) номноос эсвэл зүгээр л Google-аас та хариултаа аваарай.