Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | Тогтвортой Хөгжил/Sustainable Development-ийн тухай

Тогтвортой Хөгжил/Sustainable Development-ийн тухай

Susainable Development 1

Энэхүү сэдвийн талаар бид маш их маргалддаг, жишээ нь хөгжил ярьж байгаа бол тогтвортой гэдэг үг тохиромжгүй гэх мэтээр.

Англи үгийг нь шууд орчуулбал sustain – орших, able – боломжтой, development - хөгжил буюу оршин байх боломжтойгоор хөгжих тухай.

Улс орны хөгжлийг тодорхойлохдоо зам, барилга, үйлдвэржилт, иргэдийн соёл, тэдний орлого, боловсрол зэрэг олон зүйлийг нь харгалздаг. Харин хөгжингүй орнууд хэзээнээс, яагаад тогтвортой хөгжлийн тухай ярьж энэ сэдвийг хөндөж эхэлсэн бэ?

-      Асуудалтай нүүр тулаад ирэнгүүтээ гэж хариулж бараг л болно.

Хамгийн анх 1987 онд Brundtland Commission-оос энэхүү концептыг гаргаж ирсэн бөгөөд 1990 оноос хөгжингүй орнууд энэ асуудлаар ярьж эхэлжээ.

Манай улсын хувьд энэ асуудал төдийлөн өндөр хэмжээнд яригддаггүй. Нэгэнт бид эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэхийн тулд уул уурхай зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөтэй бизнесийг хийхээс аргагүй байна. Харин энэ бизнесийг хийхдээ байгаль орчинд яаж хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх вэ, сөрөг нөлөөг хэрхэн бууруулах вэ гэдгийг сайтар тооцоолж ажиллах нь тогтвортой хөгжлийн тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл газрын хэвлийд байгаа зэс, нүүрсийг гаргаж худалдаад эдийн засгаа өөд нь татаж иргэдээ цалинтай байлгах нь одоогийн бидний асуудал мөн боловч бид үр хүүхэд, хойч үедээ тэр зэс, нүүрсний тодорхой хэсгийг үлдээх үүрэгтэй.

Мөн байгалийн нөөц болох ус, ургамал, хөрсийг хэмжээ болон чанарын хувьд одоо байгаагаас нь дордуулахгүйгээр хойч үедээ үлдээж чадвал өнөөгийн бид тогтвортой хөгжиж буйгийн илрэл юм.

Хөгжиж болно гэхдээ ... Одоо болон ирээдүй үе маань оршин байх боломжтой орчныг үлдээж хөгжих л ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ юм шүү. 

Sustainable Development 3

Sustainable Development 2

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.