Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | ТА ЯМАР ТӨРЛИЙН ЗАН ЧАНАРТАЙ УДИРДАГЧ ВЭ?

ТА ЯМАР ТӨРЛИЙН ЗАН ЧАНАРТАЙ УДИРДАГЧ ВЭ?

Leadership behavior 1

Удирдлагуудад зориулсан цуврал зөвлөмж #2

Аливаа нөхцөл байдалд менежер таны гаргаж буй зан чанар ажилчдын тань ажлын мотивацид шууд нөлөөлдөг. Удирдагчийн дараах нийтлэг зан чанаруудаас аль нь танд илүү тохирч байгааг тодорхойлон, өөрт тохирсон өөрчлөлтийг хийж, ажилтнуудаа мотивацижуулаарай.

 

  • Түрэмгийгээр буюу бусдын мэдрэмж, хэрэгцээ, эрхийг үл тоон хүчээр, ширүүн үг хэллэг, хандлагаар шийдвэрлэх. Түрэмгий зан чанартай хүмүүс ихэвчлэн бусдын юу хүсч, хэрхэн ажиллаж байгаад анхаарах бус өөрийнх нь хүсэлд тааруулан ажиллахыг шаарддаг. Гэвч, түрэмгий байх нь тухайн хүний өөрийгөө үл хүндэтгэгч, өөртөө итгэлгүй байдалтай холбоотой байдаг бөгөөд бусдаас ирэх таагүй нөхцөлүүдэд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхийн оронд дайсагнасан өнгө аясыг илэрхийлэх хандлагатай.
  • Хүлцэнгүйгээр буюу зөрчлөөс зайлсхийж, асуудлыг бэрхшээлгүйгээр шийдвэрлэхийн тулд бүгдийг хүлээн зөвшөөрч, бууж өгөх. Ийм зан чанартай хүмүүс аливааг бусдынхаар шийдвэрлэхийг эрмэлздэг. Гэвч энэ нь тэдэнд шударга бус, үнэлэгдэхгүй байх мэдрэмжийг төрүүлж байдаг бөгөөд ингэснээр тасралтгүй гомдоллоход хүргэдэг. Тэд шүүмжлэлтэй тулгарч шударга бус санагдсан үедээ огцом тэсэрч, түрэмгийлэх хандлагатай.
  • Эерэгээр буюу бусдын үнэ цэнэ, мэдрэмж, эрх, нэр төрийг хүндэтгэж асуудалд шийдэл хайх. Ийм хүмүүс “хувь хүн”-дээ итгэлтэй, өөрийн үйлдэл бүрт хариуцлага хүлээж, алдаа гаргасан бол бусдаас бурууг хайдаггүй. Өөрийн авьяас чадварт итгэлтэй байдаг учраас асуудлыг нээлттэй, шударгаар шийдвэрлэж чадна. Тэд бусдыг дэмжиж, хүндэлж чаддаг учраас эргээд бусдын хүндлэлийг ч хүлээдэг. Асуудалд эерэгээр хандаж чадвал амжилттай, шинийг эрэлхийлэгч, өндөр гүйцэтгэлтэй багийг бүрдүүлэх боломжтой.

Эерэг байна гэдэг нь

  • Аль аль талдаа харилцан сэтгэл хангалуун байх шийдлийг эрэлхийлэх,
  • Өөрийн үнэ цэнэ, үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлэх, эргээд бусдыг сайн сонсож, шийдэл гаргахад хэрэгтэй мэдээллүүдийг олж авах,
  • Санал нийлэхгүй, зохисгүй гэж бодсон бол шударгаар “үгүй” гэж хэлэх,
  • Бусдаас хүсдэг хүндлэлээр өөрөө бусдыг хүндлэх,

Дээрхээс та аль чанарыг илүүд үзэж байна вэ? Та аль нь вэ?

Таны бусадтай харилцаж байгаа зан чанарууд таныг илэрхийлдэг. Хүмүүс таныг юу бодож байгаагаар бус юуг үйлдэж байгаагаар дүгнэнэ.

Нөхцөл байдал бүр ил тод, тодорхой байна гэж байхгүй, гэхдээ та дараах байдлаар хандаж чадвал үр дүнд хүрч чадна:

  • Бусад хүн зохисгүй, сөрөг зан авир гаргасан ч та хүлээцтэй, хариуцлагатай байх,
  • Бусдын зан чанараас илүү шийдвэрлэх гэж буй асуудалд анхаарлаа хандуулах,
  • Дуугаа өндөрсгөхөөс зайлсхийж, үгээ цэгнэх,
  • Ажилтнуудаа зорилготой, бүтээлч байхад үлгэрлэх,
  • Бусдын суурь төлөвшил, харах өнцөг таныхаас өөр гэдгийг үргэлж санах.

Leadership behavior 2

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.