САЙН СТРАТЕГИ
- Үзсэн: 1949
Байгууллагыг залж, чиглүүлэгч удирдлагууд стратегиэ боловсруулахдаа юунд анхаардаг вэ? Ихэнх байгууллагууд удирдлагын багаараа бодол санаагаа уралдуулан хэлэлцэж давуу талаа тодорхойлсны үндсэн дээр стратегиа боловсруулдаг. Харин байгууллагынхаа соёл, ажилтнуудын чадвар, өрсөлдөгчийнхөө хариу үйлдэлийг үл тооцон стратегиа боловсруулах нь цагаа хий дэмий үрсэнтэй адил зүйл болох юм.
Иймд бизнесээ илүү их амжилттад хүргэхийг хүсч байвал доорх мэдээлэлтэй танилцаарай.
Америкийн эрдэмтэн Хенри Минцберг байгуулагын стратегиэ тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх 5 хүчин зүйлийг тодорхойлжээ.
- Plan (Төлөвлөгөө)- Үйл ажиллагаагаа тодорхойлон ажиллах
Хонда компани АНУ-ын зах зээлд 250CC мотоцикл гаргасан бөгөөд Ази тивд хэрэгжүүлдэг төлөвлөгөөгөө баримтлан ажиллажээ. Гэвч тэд Ази тивд олсон амжилтаа Америкд гаргаж чадсангүй. Тиймээс Хондагийнхан америкчуудын хэв маягт зохицсон 50сс мотоцикл үйлдвэрлэх төлөвлөгөө боловсруулах шаардлагатай нүүр тулж байжээ.
- Position (Байр суурь)- Компани өрсөлдөгч нарынхаа хаана байгааг тодорхойлон алхам хийх
Электроникийн салбарт амжилттай ажиллаж байсан Apple компани 2001 онд хөгжмийн салбарт хүч түрэн орж ирэв. iTunes платформ нь зөвхөн iPhone, iPad-тэй ажиллахаас гадна Mac компьютеруудтай нийцэн ажиллаж чадах тул зах зээл дээр байр сууриа эзлэх тал дээр өрсөлдөгчдөөсөө давуу талыг олж авч чадсан юм.
- Perspective (Хэтийн төлөв)- Хаана байхаа тодорхойл
Таны бизнес хаана байхыг харуулах ирээдүйн дүр зураг тул та байгууллагынхаа өрсөлдөх чадвар, давуу болон сул тал, гадаад, дотоод орчны шинжилгээгээ дахин нэг нухацтай хянах шаардлагатай юм.
- Ploy (Ухаалаг заль)- Та ямар төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас үл хамааран давуу талаа ашиглах арга юм. Жишээлбэл: Боинг компанийн заль мэх
Уг аргаар Боинг компани гол өрсөлдөгч Airbus-ыг асар их хохирол амсахад хүргэсэн юм – 2001 онд Боинг компани хурд хүчний дэвшилттэй Sonic Cruiser хэмээх онгоц бүтээхээ олон нийтэд зарласан. Хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулахын тулд Airbus компани өөр үйл ажиллагааны чиглэлтэй A380 онгоцыг шинэчлэн боловсруулж зах зээлд нэвтрүүлэхээр шийджээ. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа Боинг Sonic Cruiser төслөө орхиод оронд нь 787 Dreamliner онгоцыг нэвтрүүлсэн байна. Боингын стратеги дахь энэхүү залжин арга нь Airbus-ийг буцаж очих бараг боломжгүй газарт гацаасан юм.
- Pattern(Хэв маяг) – Өнгөрсөн хугацаанд ажиллаж байснаараа ажиллах эсвэл шал өөрөөр хөгжүүлэлт хийх
Дани улсын Vipp компани өндөр үнэтэй хогийн сав, суултуур цэвэрлэгч сойз үйлдвэрлэдэг юм. Тэдний бүтээгдэхүүнүүд дэлхийн орчин үеийн загварын музейнуудэд тавигдсан нь тэр бүр тохиолдоод байдаггүй гайхалтай зүйл юм. Учир нь Vipp-ийн зохион бүтээгчид маш жижиг, деталь бүрт ач холбогдол өгч цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь стратегийн хувьд онцлог хэв маяг бөгөөд бусдаас ялгарах онцлог нь байж чаддаг.
Хүрч боломгүй хол гэж бодож байсан тэр байранд тань хүрэхэд тусладаг зүйл бол САЙН СТРАТЕГИ!
Эх сурвалж: futurelearn.com