Эм Жи Эл Дизайн ХХК-ийн Хүний нөөцийн бодлогыг боловсрууллаа.
- Үзсэн: 1085
Атлас Консалтинг Фирм MGL Design компанийн захиалгаар Хүний нөөцийн бодлого боловсруулах чиглэлээр хамтран ажиллалаа.
MGL Design компани нь хэвлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний нөөцийн удирдлагаа орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварын хөгжилд хөрөнгө оруулалт хийх, улмаар ажлын байрны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээг авахад Захиалагч талд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) дэмжлэг үзүүлсэн бөгөөд Ковидын хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд энэхүү дэмжлэг нь оролцогч талуудад маш чухал байсныг дурдах нь зүйтэй юм.
Гэрээт ажлыг үр дүнтэйгээр, төлөвлөсөн цаг хугацаандаа амжилттай гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулан, өндөр оролцоотой ажилласан MGL Design компанийн удирдлагын баг болон нийт ажилтнуудад талархал илэрхийлье.
Өнөөгийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд Захиалагч талд дэмжлэг үзүүлсэн Монгол улс дахь ЕСБХБ-нд Захиалагч болон Гүйцэтгэгч талуудын өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Зөвлөх үйлчилгээг Захиалагч талын хэрэгцээнд нийцүүлж, үр дүнтэйгээр, цаг хугацаандаа хүлээлгэн өгөхөд хариуцлагатай ажилласан Зөвлөх багийн хамт олондоо мөн талархал илэрхийлье.
Нийт оролцогч талууддаа ажлын өндөр амжилт хүсье.
Атлас Консалтинг Фирм
2021 оны 6 дугаар сарын 16