СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЖДҮҮ ЭРХЛЭГЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
- Үзсэн: 631
2023 оны 3 дугаар сард эхэлсэн 10 модуль бүхий сургалт 7 сард дууслаа. Оролцсон ЖДБ-үүд сар бүр сургалтад хамрагдаж, сурсан мэдсэнээ бизнестээ хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ авсан нь энэ удаагийн сургалтын онцлог байв.
Энэхүү сургалтыг GIZ, PROGRESS төслийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд " Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ дэмжин зохион байгуулсан бөгөөд "Стратегийг дэмжсэн хүний нөөцийн менежмент" сургалтыг Атлас Консалтинг Фирмийн захирал Б.Амарсанаа ЖДҮҮ эрхлэгчдэд хүргэсэн юм.
Тус сургалт зөвхөн гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн менежерүүд зориулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлс урамшуулал, Чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт, Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай зэрэг сэдвийг хамарсан юм.
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан талуудад болон ЖДҮҮ эрхлэгчиддээ амжилт хүсье.