Яагаад Гүйцэтгэлд-Суурилсан Цалин (Performance-Based Payment) гэж?
- Үзсэн: 1416
Байгууллагын удирдлага ажилчдаасаа илүү цагаар дуулгавартай ажиллахыг хүсэж байхад харин ажилтнууд удирдлагаа бага цалин өгч өөрсдөө баяжиж байна хэмээн хардаснаар ажилтан ажил олгогч хоёрын хоорондох мөнхийн үл итгэлцэл эхэлдэг.
Энэхүү асуудал хүн төрөлхтөн хоорондоо хамтран ажиллаж эхэлснээс үүссэн бөгөөд шийдэх арга зам нь Гүйцэтгэлд-Суурилсан Цалин гэдгийг 1949 оны Бизнес Онолоор тайлбарласан байна. Мянга мянган компаниуд энэхүү тогтолцоог нэвтрүүлэн ажилчидтайгаа зэрэгцэн баяжиж өнөөгийн томоохон байгууллагууд үүссэн байна. Мөн саяхнаас төрийн байгууллагуудад энэхүү тогтолцоог эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн байдаг. Жишээ нь Японы Засгийн Газар.