Бид нар яагаад энэ байгууллагад ажиллаад байна?
- Үзсэн: 1153
Сүүлийн 10 жилийн хугацаанд байгууллагын удирдлагын багийн хувьд ажилтнуудаа зорилготой байлгах асуудал маш их яригддаг болжээ. 2010 оноос хойш 400 гаруй ном, хэдэн мянган нийтлэлүүд ажилтнуудаа зорилготой байлгах тухай бичигдсэн байна.
Та ч гэсэн мөн адил таны баримталдаг зарчим, алсын хараа, үнэ цэнэтэй болон зорилготой нийцэж буй тийм л байгууллага болон удирдлагатай хамтран ажиллахыг хүсч байгаа. Байгууллагын алсын хараа, үнэт зүйлс, зорилго зорилт гэж ярьсаар байгаа боловч энэхүү зүйлсийн жинхэнэ ач холбогдлыг ойлгосон удирдлага маш цөөхөн байгааг та тухайн байгууллагын зорилгоо хэрхэн яаж тодорхойлсноос амархаан харж болно. Жишээ нь “Байгууллагын хувьцааны үнэ цэнээ өсгөх” болон “Үйлчлүүлэгч нарын хамгийн түрүүнд сонгох байгууллага байх болно” гэх мэтчилэн ерөнхий зорилго дэвшүүлж байгаагаас. Та хэрвээ байгууллагынхаа зорилгыг тодорхойлох гэж байгаа бол таний тодорхойлсон зорилт нь дараах асуултуудад хариулж чадаж байвал та өөрийгөө олон ажилтнуудыг дагуулж чиглүүлж чадах сайн зорилго дэвшүүлсэн байга гэж тооцож болно. Үүнд: Энэхүү байгууллага оршиж байгаагын шалтгаан? Танай байгууллага үйлчлүүлэгч нартай ямар үнэ цэнийг хүргэж байна вэ? Яагаад танай байгууллага л зөвхөн энэхүү үйлчилгээг хүргэж чадна гэж? ……………(Sally Blount and Paul Leinwand, 2019)