Сэтгэл хангалуун даатгуулагчид: Нэхэмжлэлийн Менежментийн Ирээдүй
- Үзсэн: 1946
Bain &Company-ийн зөвлөхүүд болох Christian Kinder болон Klaus Neuhaus нарын хэлж буйгаар бол эд хөрөнгө болон хохирогчийн автомат процесс, сайн хамтрагч болон оюунлаг жолоодлогын тусламжтайгаар даатгалын байгууллагууд өөрсдийн үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамжийг өсгөн, зардлыг тогтвортой бууруулж чадна.
Bain-ний дүгнэж байгаагаар: дижитал технологийг ашиглан системтэйгээр нэхэмжлэлийн менежментийг сайжруулснаар нийт зардлыг 5% бууруулж, үйлчлүүлэгчийн үнэнч байдлыг эрс нэмэгдүүлэн салбартаа тэргүүлэгч болгож чадна.
Та зам тээврийн хөнгөн осолд өртлөө гэхэд машинд тань суурилуулсан автомат дохио дамжуулагч даатгалын газарт ослын дохиог өгч даатгалын газрын төлөөлөгч нар шуурхай арга хэмжээ авч эхэлнэ. Жишээлбэл, ослын газарт хамгийн ойр байрлах төлөөлөгч түргэн шуурхай ирж ослын нөхцөл байдалд маш түргэн дүн шинжилгээ хийж, шаардлагатай төлбөр нөхцлийг гарган, цаашид хийгдэх ажлууд болох таны машины засварыг хамгийн хурднаар зохион байгуулж өгнө. Даатгуулагч та түргэн шуурхай, автоматжсан үйлчилгээг авч үнэхээр сэтгэл хангалуун үлдэнэ. Технологийн хувьд энэ мэт даатгалын нэхэмжлэлийн автомат үйлчилгээг үзүүлэхэд боломжтой болсон боловч харин байгууллагын хувьд зохион байгуулалт болон менежментийн байдлууд нь хараахан бэлэн болоогүй байна.
Тэгвэл өнөөгийн Монгол улсад жолоочийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт Нэхэмжлэлээр төлбөр болон хохирлоо барагдуулдаг санхүүгийн хэд хэдэн үйлчилгээнүүд амжилттай нэвтэрч та бид хэрэглэж байгаа. Гэвч нэхэмжлэлээ бүрдүүлэхэд маш олон тооны цаасан баримт бичиг, цаг зав шаарддаг зэрэг асуудлууд нь үйлчлүүлэгчид их төвөгтэй байдал үүсгэдэг. Санхүүгийн үйлчилгээний байгууллагууд яагаад автоматжуулалт, дижитал технологийг нэвтрүүлэн ашиг орлогоо нэмэгдүүлж болохгүй гэж.