Өчигдрөөс ИЛҮҮ Өнөөдөр
- Үзсэн: 1277
Та нэг л амьдарна. Гэхдээ яаж? Өөдлөх үү? Уруудах уу? Эсвэл нэгэн хэвийн үү?
Дээрх асуултанд олон үг нуршилгүйгээр энгийн математикаар хариулсныг та хараад л шууд ойлгох биз ээ.
1. Нэгэн хэвийн
Өдөр бүр хийдэг зүйлээ илүү ч үгүй дутуу ч үгүй жилийн 365 өдөр хийвэл та жилийн дараа яг л хэвээрээ байна.
1365=1
2. Уруудах
Харин хийж чаддаг зүйлсээ дордуулан, халтуурдан хийсээр байвал жилийн дараах үр дүн тань хэвийн хэмжээнээс 97%-иар буурсан байна.
0.99365=0.03
3. Өөдлөх
Өөдлөн дэвжихийг хүсэхгүй хүн гэж үгүй. Хэрвээ та өчигдрөөс илүү хийж байгаа бүх зүйлсээ ГАНЦХАН хувиар л илүү хийгээд байхад үр дүн нь жилийн дараа хэвийн хэмжээнээсээ 37,8 дахин сайжирсан байх болно.
1.01365=37.8
Шинэ зууны иргэн та тасралтгүй, тууштайгаар өөрийн өнөөдрөө өчигдрөөс илүү байлгахыг хичээгээрэй.