"Гүйцэтгэлд Суурилсан Цалин" ажилчдад идэвхтэй ажиллах хөшүүрэг болж чаддаг уу?
- Үзсэн: 1287
"Гүйцэтгэлд Суурилсан Цалин" (ГСЦ)-гийн тогтолцоо нэвтрүүлэх талаар Энэтхэг улсын засгийн газраас санаачлага гарган судалж байна. Цалингийн энэ тогтолцоо нь төрийн байгууллагуудад хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа ч орон нутгийн болон олон улсын ихэнхи хувийн хэвшлийн байгууллагууд хэрэглэдэг байна.
Энэтхэгийн Байрны зах зээл, тээвэрлэлт, эмнэлэг зэрэг салбарын мөнгөний эргэлт өмнөх жилүүдтэй харьцуулбал багассан бөгөөд энэ нь ГСЦ-гийн тогтолцоо хувийн хэвшлүүдэд хурдацтай нэвтэрсэнтэй холбоотой гэж үзэж байна. Ажилчдын цалинг ГСЦ-ийн тогтолцоонд шилжүүлснээр тэдэнд олгох цалингийн хэмжээ ерөнхий дүнгээрээ багасссан байна.
Ажлын гүйцэтгэлийг хүний нөөцийн ажилтан эсвэл дарга тодорхойлон дүгнэдэг учраас ажилчид эдгээр хүмүүст илүү таалагдах гэж хичээдэг дүр зураг ажиглагдсан байна. Жишээ нь, Энэтхэгийн Дэли хотын нэгэн компанийн яг ижил түвшний хоёр менежерийн нэг нь сард USD $1000 авч байхад нөгөө USD $450 авах нь хэвийн үзэгдэл болсон байна.
Ерөнхийдөө ГСЦ тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын цалингийн зардал буурсны зэрэгцээ байгууллагын ажлын гүйцэтгэл, чанар сайжирч орлого нэмэгдсэн статистик үзүүлэлтүүд Энэтхэг улсын жишээгээр тодхон харагдсан байна. Ихэнх хүмүүс ажилчдын дундаж цалин багассан гэж сөргөөр харж шүүмжилж байгаа боловч Макро эдийн засгийн нүдээр харвал улс оронд эдийн засгийн хувьд дефляци явагдах боломжийг олгож буй сайн талтай гэдгийг харах нь зүйтэй. Бага цалингаар илүү бүтээмж гаргана гэдэг нь зах зээл дээр байгаа бүтээгдхүүний үнэ хямдрах боломжийг олгоно, мөн цалин багассан мэт боловч мөнгөний худалдан авах чадвар нэмэгдэх сайн талтай.