Чадамж өндөртэй хэрнээ бүтээмж гаргадаггүйн шалтгаан нь юу вэ?
- Үзсэн: 1490
Source: Harvard Business Review
Мэргэжлийн өндөр ур чадвартай, авьяаслаг хэрнээ ажил дээр тэр нь үр дүн болж илэрдэггүй ажилтнууд байдаг уу? Тиймээ, нэлээдгүй байдаг.
Харин шалтгаан нь юу вэ? Хүн хэр ухаантай, мэдлэгтэй мөн туршлагатай байхаас үл хамаараад ердөө 2 хон л асуудал бий –нэг нь Хийж чадах ажил үүрэг, нөгөө нь Байнга хийдэг ажил үүрэг.
Байнга хийдэг ажлыг мэдээж шалгуур үзүүлэлтэд тэнцсэн мэдлэг чадвартай ажилтан хийх нь ойлгомжтой. Харин Хийж чадах ажил үүргээ хүн хамгийн их урам зоригтой, магтаал хүндэтгэл авч байгаа үедээ хамгийн сайнаар, бүтээмж өндөртэй гүйцэтгэдэг байна.
Ажилтнуудаас авсан судалгаагаар (Marc Effron, 2019), өндөр ур чадвартай ажилтнууд өөрийгөө ажлаа хангалттай сайн хийж чадахгүй байгаа гэж дүгнэдэг бол ур чадвар муутай, сул ажилтнууд харин ч эсрэгээрээ би энэ компанид хамгийн их хувь нэмэр оруулдаг гэж боддогийг илрүүлжээ.
Товчхондоо, өндөр ур чадвартай ажилтнаас бүтээмж гардаггүй 4-н шалтгаан нь:
- Ур чадвараа гаргах боломжгүй буюу хэт амархан ажил үүрэг даалгасан нөхцөлд!
- Чухал албан тушаал дээр томилсон хэрнээ удирдлагын багаас харилцаа үүсгэдэггүй, санал бодлыг нь сонсдоггүй бол!
- Ур чадвартай ажилтан тань Компанийн соёл, үнэт зүйлстэй харшлахуйц үзэл бодолтой бол!
- Хувийн амьдрал, хоббидоо цаг гаргах боломж өгөхгүй хэт их ачааллаар дардаг бол!
Дүгнэлт хийгээд багахан өөрчлөлт эхлүүлэхэд л БҮТЭЭМЖ нэмэгдэх боломжтой байх нь.