Хүний нөөцийн бодлогын зөвлөх үйлчилгээ хэрэгжүүллээ.
- Үзсэн: 928
Атлас Консалтинг Фирмийн захирал Б.Амарсанаа Дэлхийн Банкны санхүүжилтээр Монгол Улсын Сангийн яаманд хэрэгжиж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн Хүний нөөцийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2020 оны 8 дугаар сард эхэлж 2021 оны 5 дугаар сар хүртэл 10 сар үргэлжилсэн бөгөөд Сангийн яамны Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөр боловсруулж хүлээлгэн өгсөн. Тухайлбал нийт албан хаагчдын Нийгмийн баталгааг хангах, Эрүүл мэнд, Карьер хөгжил, Сургалт хөгжил гэсэн дэд хөтөлбөрүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн байгууллагын стратегид дэмжлэг үзүүлэхүйц байдлаар боловсруулсан.
Хүний нөөцийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулахдаа олон улсын болон дотоодын сайн жишгүүдийг харгалзсаны зэрэгцээ албан хаагчдыг бүтээмжтэй, тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэхийг зорилго болгосон.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд нягт хамтран ажилласан Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, SFFS төслийн нэгжид талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Атлас Консалтинг Фирм
2021 оны 6 дугаар сарын 1