Гэрээт ажлаа амжилттай хэрэгжүүлж үр дүнгээ тайлагналаа
- Үзсэн: 771
Атлас Консалтинг Фирм Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй байгуулсан гэрээт ажлаа амжилттай хэрэгжүүлж үр дүнгээ тайлагналаа.
Энэхүү гэрээт ажлын хүрээнд бид Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв (НЖДҮҮДТ), Нийслэлийн Бизнес инновац, хөгжлийн газар (НБИХГ)-тай хамтран ажиллаж, тус байгууллагын албан хаагчид, Инновацын төв дээр бойжиж буй 17 Стартап компани, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 15 компанид мэдлэгийн бүтээгдэхүүн хүргэлээ.
“Стратеги дэмжих Хүний нөөцийн менежмент”-ийн мэргэжлийн сургалт, Удирдах ажилтны Ерөнхий ур чадварыг хөгжүүлэх (Soft skill training) сургалтыг оролцогчдод хүргэсэн бөгөөд бидний хувьд мэдлэг, ур чадвараа хуваалцаж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсэндээ туйлын баяртай байна.
Гэрээт ажлыг богино хугацаанд, үр өгөөжтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан GIZ-ийн PROGRES төслийн удирдлагын баг, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар болон Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон, Атлас Консалтинг Фирмийн зөвлөхүүд болон нийт оролцогчдодоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
2023 оны 12 дугаар сарын 18