Дэлхийн алдартай брэнд STARBUCKS-ын амжилтын нууц
- Үзсэн: 1307
Та бидний сайн мэдэх STARBUCKS хэмээх алдартай кофе шопын сүлжээг дэлхийд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ихэнх үйлчилгээний байгууллагууд шинээр ажилтан авахдаа тухайн ажилтны харилцааны соёл, биеэ авч яваа байдал, үг яриа, хувцаслалт, мэргэжлийн
ур чадвар гэх мэт зүйлсийг хардаг нь нууц биш. Магадгүй энэ олон төрлийн шаардлагыг тавьдаг учраас олон компаниуд хүний нөөцийн асуудалтай ихээхэн тулгардаг байхыг үгүйсгэхгүй юм.
Харин STARBUCKS-ын хувьд тэд эдгээр асуудалд эсрэг бодлого баримталдаг байна. Тэд шинээр ажилтан авахдаа эсвэл ажилтнаа ажиллаж байх үед нь дээрх нарийн шаардлагуудыг тавьдаггүй бөгөөд тэр ч бүү хэл ажилтын ар гэр, хүмүүжил, сурсан сургуулийг ч огт харгалздаггүй байна. Гэхдээ тэд хамгийн олон сүлжээтэй дэлхийн томоохон компаниудын нэг байсаар л байна. ЯАГААД ГЭЖ ҮҮ?
Тэд ажилтнуудад зориулсан сургалт, хөгжлийг тогтмол хийдэг бөгөөд тэдний энэ хөтөлбөрөөр дамжаад гарсан ямар ч ажилтан гэр бүл, сургуулиасаа олж аваагүй олон төрлийн мэдлэг, ур чадвар, хандлагыг олж авдаг байна. Шинээр орж буй ажилтан болон ажиллаж байгаа ажилчдад зориулсан сургалтын цогц хөтөлбөрүүдийг мэргэжлийн зөвлөхүүд болон их сурууль, сэтгэл судлаач нартай хамтран амжилттай хэрэгжүүлж, ажилчдаа чадавхжуулдаг. Дэлхийн мянга мянган уншигчдын хүртээл болоод буй Чарлез Дюхи-н “Дадал зуршлын хүч” номонд STARBUCKS-с ажлын гараагаа эхэлсэн Травис хүүгийн амжилтын талаарх бодит түүхийг хүртэл өгүүдлдэг. Тэгхээр ажилчдын сургалт хөгжилд анхаарч, байгууллагаа амжиллтай авч явах нь ямар чухал болохыг дээрх жишээнээс харж болох нь.
АТЛАС КОНСАЛТИНГ ФИРМ-ч гэсэн та болон танай хамт олны АЛСЫН ХАРАА & ЭРХЭМ ЗОРИЛГО-д нийцсэн сургалт хөгжлийн үйлчилгээг үзүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад нээлттэй.