Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | Азийн менежментийн гайхамшиг Акио Морита ба Sony

Азийн менежментийн гайхамшиг Акио Морита ба Sony

Өнөөгийн зSony Articleалуучууд бид арлын Япон орныг өндөр хөгжил, шинэ техник технологийн шийдэл, чанартай бүтээгдхүүнтэй улс гэдгээр л төсөөлдөг. Их хотын гудамжаар холхих приус, ландкрузер автомашинууд, SONY гэх тэмдэглэгээтэй цахилгаан бараа бүтээгэхүүнүүд бүгд Японых гэдгийг бид сайн мэдэх билээ. 

Гэвч энэхүү бараа бүтээгдэхүүний чанар, улс орны хөгжилд хүрсэн нууцыг хүн бүр төдийлөн сайн мэддэггүй. Акио Морита бол Япон орны хөгжил, технологийн гайхамшигуудын салшгүй нэг хэсэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ хүний менежментийн салбар, технологийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг бид SONY гэх нэрээр сайн мэднэ. Дэлхийн II дайны дараах улс орнуудын бүтээн байгуулалт  өрнөсөн 1950-1980 оны тухайн үеийн 20-50 насныхны шаргуу хөдөлмөрийн үр дүнд өнөөгийн та бидний нийгмийн байр суурь бий болсон билээ. Энэхүү үеийг дэлхий нийтээрээ АУГАА ҮЕИЙНХЭН (GREAT NATION GENERATION) гэж нэрлэдэг. Чухам энэ л үед Азийн арлын орон болох Японы өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавьсан  Toyota-н Кийчиро Тоёода болон Panasonic-н үүсгэн байгуулагч менежментийн бурхан хэмээн дэлхийд танигдсан Коносуке Мацушита , SONY-г үүсгэн байгуулагч Акио Морита нар ажиллаж амьдарч технологи болоод менежментийн салбарт томоохон шинэчлэлийг хийж байсан билээ.

Image result for akio morita" Акио Моритагийн менежментийн арга барил, ур чадвар барууны орнуудын бизнесийн салбарт цоо шинэ өнгө аяс, ухагдахууныг авчирч гайхшуурлж байсан бөгөөд энэ нь азийн орны ёс заншил, соёл уламжлалтай салшгүй холбоотой байсан хэмээн Акио тайлбарласан байдаг. Эцгийн эрх давамгайлсан, удаан хугацааны тууштай харилцааг эрхэмлэдэг гэр бүл төвтэй Ази менежментийн арга барил тухайн үедээ дэлхийн бизнесийн салбарынханд маш шинэ сонин, бас гайхалтай санагдаж байсан бөгөөд эсрэгээгээ барууны менежмент, маркетингийн хуурмаг байдал, үл итгэлцэл, богино хугацааны харилцаа, чанарын асуудал зэргийг Акио хурцаар шүүмжилдэг байв. Харин Акиогийн гаргасан менежментийн арга барил нь хэрэглэгч, үйлдвэрлэгч, засгийн газар зэргүүд нь итгэлцэл дээр тогтсон анд нөхрийн харилцааг эрхэмлэдэг байсан бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамж, түншлэлийн найдвартай байдал, урт хугацааны тогтвортой харилцааг нэн чухалчлан одоогийн бренд, чанар, хэрэглэгчдийн итгэл даах гэх мэт маш олон концептууд үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.