Харвардын Бизнес Хэлэлцүүлэг (Harvard Business Review) гэж юу вэ?
- Үзсэн: 1952
Бизнес болон менежментийн салбарын шилдэг сургууль эсвэл судалгааны байгууллагыг нэрлэ гэвэл мэдээж Харвардын Их Сургууль гэж хүмүүс дуу нэгтэй хэлэх байх. Менежментийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бид ч гэсэн мэдээж Харвардыг нэрлэнэ. Та бизнесээ сайжруулахын тулд тэгвэл шилдгийн зөвлөмжийг дагах уу? ...
Танд бид бизнес болон менежментийн салбарын хамгийн сүүлийн үеийн шилдэг зөвлөмжүүд болон онолуудыг танилцуулдаг Харвардын Бизнес Хэлэлцүүлгийг (Harvard Business Review - HBR) -г танилцуулж байна. Harvard Business Review - HBR 1922 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Харвардын бизнес менежментийн сургуулиас үүдэлтэй энэхүү HBR нь манлайлал, байгууллагын өөрчлөлт, гэрээ хэлэлцээр, стратеги, үйл ажиллагаа, маркетинг, санхүү, хүмүүсийг удирдахуй гэх мэт маш олон бизнес болон менежментийн сэдвүүдээр сонирхолтой судалгаа, мэдээлэл, зөвлөмж зэргийг олон нийтэд хүргэдгээрээ алдартай. Бизнес болон менежментийн салбарын оргилд явах хүсэлтэй хэн бүхний хамгийн дуртай мөн тулгамдсан сэдвүүдийг дэвшүүлдэг учраас та бидэнд хамгийн ойр байх хэрэгтэй зүйл гэж үзэн ийнхүү танилцуулж байна. Хэрвээ та facebook, linkedin, twitter гэх мэт сошиал медиа ашигладаг бол HBR хуудсыг даган өдөр бүр үнэгүй мэдээлэл авах боломжтой.