BCG матрицийн эзэн Бостон Зөвлөх Групп (Boston Consulting Group)
- Үзсэн: 2663
Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том гурван компаниудыг нийлүүлээд ИХ ГУРВАЛ (мөн MBB – McKinsey, Boston and Bain) гэж нэрлэдэг бөгөөд үүнд мэдээж (i) McKinsey&Company мөн (ii) Boston Consulting Group, (iii) Bain&Company нар багтдаг. Тэгвэл энэ удаад менежментийн зөвлөх үйлчилгээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд эрэмбэлэгддэг Бостон Зөвлөх Групп (Boston Consulting Group) болон түүний BCG матрицийн талаар сонирхуулахаар шийдлээ.
1963 онд байгуулагдсан энэхүү компани нь өөрийн ах болох McKinsey&Company, харин дүү Bain&Company нараас хэрхэн ялгарах талаар үргэлж бодож шинэ зүйлсийг эрэлхийлж ирсэн байна. Орчин үед BCG-ийн санал болгож буй чухал үйлчилгээний нэг бол DigitalBCG юм. Мэдээж орчин үеийн бүх бизнесүүдэд дижитал орчин хамгийн чухал нөлөөтэй байгаа учраас DigitalBCG үйлчилгээ нь танай байгууллагын бизнесийг амжилттай өсгөх талаарх бүхий л дижитал дэмжлэгийг хүргэдэг байна. DAI буюу Дижитал Хурдацын Индекс (Digital Acceleration Index) нь танай бизнес орчин үеийн дижитал орчинг хэр сайн ашиглаж бизнесээ явуулж байгаад үнэлгээ өгнө. Дижитал орчинг та өөрийн бизнестээ ашигласнаар дараах үндсэн дөрвөн зүйлс хурдацтай сайжирдаг байна. Үүнд: бүтээгдхүүнийг зах зээлд нэвтрүүлэх цагийг хэмнэх, бүтээгдхүүний зардлыг багасгах, бүтээгдхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгч нарт илүү сэтгэл хангалуун байдлыг олгодог байна.
Харин саалийн үнээ, нохой, од, асуултын тэмдэг бүхий BCG-ийн үндэслэсэн матриц томоохон, олон төрлийн бизнестэй компаниудад тэдгээрийн бизнес нэгжүүдийн мөнгөний урсгалыг хэрхэн зохицуулах, ямар стратеги баримтлах талаар дүрслэн харуулах BCG өсөлт-ноогдолын матрицийг та хаа нэгтээ харж байсан байх. Бостон групп болон тэдгээрийн зөвлөмжүүдийн талаар ярилцмаар байгаа бол та бидэнд хандаж болно шүү.