Ухаалгаар Хөгжихүй
- Үзсэн: 1229
21-р зууны залуус бид Facebook, Twitter, LinkedIn, Instagram гэх мэт нийгмийн сүлжээгээр дамжуулан олон төрлийн мэдлэг мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой хурдтай хөгжил дэвшилийн эрин үед амьдарч байна.
Харин бизнесийн салбарт эрчимтэй ажилладаг хүмүүсийн хувьд хэрэглэдэг олон нийтийн сүлжээ нь өөр байдаг бөгөөд дэлхий даяар зөвхө н бизнес эрхлэгч нарын ашигладаг 20 гаруй олон нийтийн сүлжээ байдаг байна. Эдгээрийн нэг нь LinkedInюм.
АТЛАС та бүхэнд энэ удаа LinkedIn болон түүний LinkedIn Learning аппликэйшныг танилцуулахаар бэлтгэлээ. Мэргэжил болоод хувь хүн талаасаа хөгжих хүсэлтэй хүн бүрт LinkedIn-ийг зөвлөх байна.
Инженер, эдийн засаг, биологи, улс төр, сэтгүүл зүй, анагаах ухаан, хууль гэх мэт олон төрлийн нарийн мэргэжлийнхний өдөр тутамдаа ашигладаг суваг бол яахын аргагүй LinkedIn бөгөөд энэхүү сүлжээний өөрийнх нь гаргасан LinkedIn Learning хэмээх аппликэйшнээр дамжуулан маш сонирхолтой богино хэмжээний сургалтуудыг авах боломжтой (мэдээж үнэгүй). Үүний тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй:
1. LinkedIn дээр өөрийн profile-г үүсгэж, сүлжээгээ өргөтгөх
2. LinkedIn Learning-тэй өөрийн profile-р дамжуулан холболт хийх
3. Өөрийн суралцахыг хүсэж буй сэдвээ өгөгдсөн сонголтоос хийх
4. Ингээд өдөр бүр шинэ бөгөөд сонирхолтой 2-3 минутын видео хичээлүүдийг авах боломжтой болно
Давуу тал: Тухайн авч буй ихэнх хичээлүүд нэг модуль дуусаад шалгалт авах хэсэгтэй бөгөөд энэхүү шалгалтыг давж байж дараагийн модулийг эхлэх боломжтой байдаг. Шинэ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж дэлхийн иргэн болоход тань мэргэжлийн болон бизнесийн салбарынханы өргөн ашигладаг сүлжээ болон аппликэйшнүүд таны цаг зав, мөнгө санхүүг хэмнэх болно.