Сургалт Яагаад Үр Дүн Муутай байдаг вэ?
- Үзсэн: 1201
2016 оны байдлаар дэлхий даяар $359 тэрбумыг байгууллагууд ажилчдын сургалт хөгжилд зарцуулсан дүн гарчээ. Харин энэ нь хэр үр өгөөжтэй бол? Харин энэ талаар McKinsey маш том хэмжээний судалгаа хийсэн бөгөөд судалгаанд хамрагдагсадын зөвхөн 25% нь л сургалт хөгжүүлэлтийн хөтөлбөр ажлын гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлсэн хэмээн хариулжээ.
Байгууллагын сургалт хөгжилд зориулсан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудын сул байдал ганцхан энэ бүхний шалтгаан биш бөгөөд мөн тухайн үйлчилгээний ЗОРИЛГО, ЦАГ ХУГАЦАА, БҮТЭЦ зэрэг нь өөр нэг шалтгаан болдог байна.
Буруу үндэслэл дээр тулгуурлаж сургалт хийх: Жорж Масон Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор, “Боловсролын эсрэг кэйс” номын зохиогч Бриан Каплан хэлэхдээ боловсрол нарийн мэргэжилд шаардлагатай ур чадваруудыг хэтэрхий их хэмжээгээр суралцахын нэр биш юм, харин эсрэгээрээ хүмүүст “дохио” өгөх хэрэгтэй хэмээжээ.
Бид буруу үед суралцаж байна: Хүмүүс суралцах хэрэгцээ шаардлага гарсан үедээ л хамгийн сайн суралцдаг. Хэн нэгний суралцахыг хүссэн зүйл дээр төвлөрсөн суралтыг явуулах нь тухайн сургалтыг илүү хүчтэй болгож өгдөг байна. Орчин цагийн албан хаагчид нэг төрлийн хэвшмэл сэдвүүдийг байгууллагын Сургалт Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сонсож байгаа ба харин үүний оронд яг тэдний хийж буй ажлын байрны асуудлыг хөндөж гаргасан сургалтыг явуулах нь үр өгөөжтэй байна.