Таны бизнест Agile буюу Шаламгай байдал хэрэгтэй юу? Дэлхийн шилдгүүдийн зөвлөснөөр.
- Үзсэн: 1736
Шаламгай (Agile) байх нь таны бизнесийг өөрчлөх, инновацийг авчрах, ашигтай өсөлтийг хурдасгах батлагдсан арга зам юм. Зах зээл, хэрэглэгч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, орчин цагийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүд хурдтай өөрчлөгдөхөд мэдрэмжтэй байж тэдгээрийг даган бүтээмжтэй, зардлын хэмнэлттэй байдлаар байгууллагын хэмжээнд хувьсаж өөрчлөгдөх чадамжийг Шаламгай байдал буюу Agile гэж тайлбарлаж болно.
Тэгвэл бизнесээ амжилттай явуулахын тулд танай байгууллагад Шаламгай байдал хэрэгтэй байна уу? Танд юу юу хэрэг болох вэ?
Bain &Company-ний зөвлөж байгаагаар хамгийн түрүүнд “Шаламгай Баг”-ийг байгууллага дотроо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ баг нь мэдээж Agile-ийн бүрэн ойлголттой байх бөгөөд Agile төслүүдийг сонгон авч хэрэгжүүлнэ. Scrum methodology, Agility Quotient diagnostic гэх мэт хэрэгслүүдийг ашиглан байгууллагынхаа Шаламгай байдлыг үнэлэн дүгнэж ажиллах нь маш үр дүнтэй гэж дэлхийн шилдэг Agile мастерууд зөвлөдөг. Жижиг бизнесүүд харьцангуй хурдан өөрчлөгдөн зах зээлээ даган хувьсдаг бол харин эсрэгээр том байгууллагууд ингэж чаддаггүй байна. Гадаад орчин, технологийн өөрчлөлтийг даган хурдан хувьсаж чаддаггүйгээс болоод томоохон байгууллагууд хоцрогдолд орж, ашиг орлого нь багасч, зүгээр л нэг томоохон бүтэц болон хувирдаг. Хэрэв бизнес эрхлэгч та томоохон байгууллагыг удирддаг бол энэхүү Шаламгай байдлыг өөрийн бизнестээ нэвтрүүлэх нь тохиромжтой юм.