ТУЛГАРЧ буй асуудлыг TOSCA-аар томьёолцгооё
- Үзсэн: 1637
Асуудалгүй байгууллага, асуудалгүй хувь хүн гэж үгүй биз ээ. Харин асуудлаа шийдвэрлэдэггүй эсвэл түүнийг буруу тогтоож буруу алхам хийдэг байгууллага болон хувь хүн бидний дунд хэр олон байдаг бол?
Атласынхан энэ удаа та бүхэндээ асуудлыг зөв тогтоож томьёолоход ашиглагддаг TOSCA аргачлалыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү үг нь Англи хэлний TROUBLE, OWNER, SUCCESS CRITERIA, CONSTRAINTS, ACTORS гэсэн 5 үгний товчлол бөгөөд эдгээр үгсийн дарааллын дагуу та ажиллаад
үзвэл асуудлынаа жинхэнэ мөн чанарыг гаргаж ирсэн өөрийн томьёололыг бий болгож болно. Ингээд үг бүрийн цаадах утгатай танилцана уу.
2. OWNER
Энэ хэсэгт та тухайн асуудал хэнээс болж үүсээд байгааг олж тогтооно. Өөрөөр хэлбэл асуудлын эзэн биеийг олно гэсэн үг юм. Өмнөх жишээг үргэлжлүүлбэл, зоогийн газрын үйлчлүүлэгч хоолны амтны тал дээр сэтгэл ханамжгүй байвал тухайн ээлжийн тогооч эсвэл гал тогооны хэсгийн ажилчид энэхүү асуудлын эзэн бие байж болно гэсэн үг юм.
3. SUCCESS CRITERIA
Энэ шатанд ямар алхмуудыг хэдийд хийх нь тухайн асуудлын нөлөөллийг багасгаж болох вэ гэдгийг тогтооно. Өмнөх жишээнээс харахад хоолны амт чанарыг сайжруулахад ямар алхмуудыг ямар хугацаанд авч хэрэгжүүлэх нь үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн амт чанарыг гаргаж болох вэ гэдгийг тогтооно гэсэн үг юм.
4. CONSTRAINTS
Тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд ямар зөрчлүүд үүсч болохыг та урьдчилан таамаглана. Жишээ нь, хоолны амтыг сайжруулах гээд орц найрлагыг нэмэгдүүлбэл хоолны үнэ нэмэгдэнэ, энэ нь эргээд үйлчлүүлэгчид санхүүгийн хүндрэл учруулж, зоогийн газрын орлогод нөлөөлж болох юм. Магадгүй шинэ сайхан амт гаргалаа гэтэл тэр нь ахиад олон хүнд таалагдхгүй байх магадлалтай. Иймд “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг үүсч болзошгүй зөрчлүүдийг тогтоох чухал алхамууд энэхүү хэсэгт хийгдэнэ.
5. ACTORS
Хамгийн сүүлийн алхамд та асуудлыг шийдвэрлэх явцад оролцох оролцогч талуудыг орхигдуулахгүй тодорхойлно гэсэн үг юм. Жишээнээс харахад, тогооч нар, үйлчлүүлэгч, хүн ханган нийлүүлдэг газрууд гэх мэт асуудлын нөлөөллийг багасгахад оролцох талуудыг тогтооно.
Та TOSCA хэмээх аргачлалын ачаар хамгийн алдаа багатай үр дүнг гаргаж авах боломжтой.