Чухал шийдвэрийг хэрхэн үр дүнтэй, бодитой гаргах тухай
- Үзсэн: 1157
5 жилийн өмнөхтэй харьцуулбал Бид өдөр тутамдаа илүү олон шийдвэр гаргадаг болчихсон ч юм
шиг. Карьер, найз нөхөд, хооллолт, хувцаслалт, тэр ч бүү хэл аль банкаар үйлчлүүлэх маань хүртэл
олон сонголттой болж улмаар олон шийдвэрүүдийг биднээс шаарддаг болж J? Стратегийн шийдвэр
гаргалтын талаар мэргэшсэн судлаач Said ElbannaInternational Journal of Management Review-д:
Хүмүүс аливаа шийдвэр гаргахдаа дадал зуршлаараа, өөрийн мэдэлгүй шийдвэрүүд гаргадаг. Энэ нь
бизнесийн шийдвэр дээр ч ажиглагддаг гэж дүгнэн бичжээ.
Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахаас өмнө дүгнэлт хийлгүй, цагийн аясыг харж маш богино хугацаанд хэн нэгэнтэй зөвлөлгүй шийдвэр гаргах тохиолдол маш элбэг гэсэн үг.
Тэгвэл бизнесийн болоод хувь хүний амьдралд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргахдаа дараах зүйлүүдийг харгалзаж үзэхийг зөвлөж байна?
- Тунгааж бод
- Нөхцөл байдлыг ажигла
- Хамааралтай мэдээллүүдэд дүгнэлт хий
- Адил нөхцөлийг судалж туршлагаас нь суралц
- Энэ шийдвэрийг гаргавал ямар эрсдэл үүсэх вэ
- Ондоо хувилбар байгаа эсэхийг судал
- Өөрийн мэдэх туршлагатай, нийтэч хүнтэй илэн далангүй ярилц
- Алдаагүй шийдвэр гарга
Таны гаргах шийдвэр Таны юу хийх тухай биш харин Таны хэн байх тухай юм шүү!