Та энд байна: МЕНЕЖМЕНТИЙН НИЙТЛЭЛ | Оюу Толгой уурхай болон бусад байгууллагуудын уриа болсон “Тэг Осол” ХАБЭАБО зорилгыг анх санаачилсан Paul O’Neill болон Alcoa компани. Paul O’Neill 1-р хэсэг.

Оюу Толгой уурхай болон бусад байгууллагуудын уриа болсон “Тэг Осол” ХАБЭАБО зорилгыг анх санаачилсан Paul O’Neill болон Alcoa компани. Paul O’Neill 1-р хэсэг.

Article davaa paul oneill1

Өнөө цагт та бидний эргэн тойронд хэрэглэгддэг ХАБЭАБО Тэг Осол, PM, 6 sigma, SWOT дүн шинжилгээ, 6 малгайны арга, Аюулгүй Байдал хамгийн түрүүнд гэх мэт менежментийн шилдэг арга хэрэгслүүдийг анх санаачлан хэрэгжүүлсэн гайхамшигтай эрхэмүүдийн түүхийг та бид хэр мэддэг бол. Тэгвэл Paul O’Neill

 

гэх жинхэнэ манлайлагч эрхэм АНУ-ын хөнгөн цагааны аварга үйлдвэр Alcoa-г бусдыг хайрлах өөрийн хүчээр хэрхэн босгосон талаар товчхон өгүүлье.

1987 оны 10-р сард Paul O’Neill АНУ-ын хөнгөн цагаан боловсруулалтын акул Alcoa-гийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ба тухайн үед Alcoa компани дампуурлын ирмэг дээр ирсэн байжээ. Дөнгөж томилогдсоныхоо дараа тэрбээр Alcoa-гийн хувьцаа эзэмшигч нарт хандан: Би хамгийн түрүүнд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярихыг хүсч байна. Жил бүр Alcoa-гийн ажилчдын дунд ажлын байрны хөдөлмөрийн осол маш олон тоогоор гарч хүмүүс ажилдаа ирж чадахгүй байна. Манай байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын тоон үзүүлэлтүүд АНУ-ын дундаж статистик үзүүлэлтүүдээс илүү байна. Ялангуяа манай ажилчид 1500 хэмийн градустай халуун металл болон аварга том эргэх механизм дунд ажилладаг гэхэд үнэхээр сайн үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ бүхэн үнэхээр хангалтгүй. Би Alcoa-г АНУ-ын ажилчиддаа хамгийн аюулгүй компани болгох болно. Би Alcoa-г ажлын байрны Тэг Осол-руу хөтөлнө. Та бүхэн намайг ойлгож байгааг эсэхийг мэдэхгүй байна гэхдээ Alcoa-гийн үйл ажиллагаа хэр байгааг мэдэхийг хүсвэл ХАБ-ын үзүүлэлтийг харах хэрэгтэй гэжээ.

Түүнийг ингэж ярьсны дараа Alcoa-гийн хөрөнгө оруулагчид Paul O’Neill-ийг Alcoa-г удахгүй дампууруулна, хувьцаагаа эртхэн зарах хэрэгтэй, тэр компанийн хувьцаа, ашгийн өсөлт гэх мэт бизнесийн чухал үзүүлэлтүүд, стратегийн талаар юу ч ярьсангүй гэх мэтээр хурцаар шүүмжилж байв. Тэрээр Alcoa компанийг 1987-2000 оны хооронд 13 жил удирдахдаа зөвхөн цэвэр ашгийг гэхэд л USD $200 саяас USD $1.5 тэрбум болгож өсгөсөн байдаг. Мөн АНУ-ын хамгийн аюулгүй ажлын байрыг бий болгож бусад компаниудад үлгэр жишээ болсноор мянга мянган ажилчдыг эрүүл саруул аз жаргалтайгаар ажиллаж, амьдрах боломжийг нээж өгсөн агуу нэгэн юм.

Тэрээр 2001-2002 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш-ийн урилгаар АНУ-ын сангийн нарийн бичгийн даргаар хүртэл ажиллаж байв. Хэрэв та түүний талаар сонирхож судлахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

Article Davaa Paul Oneill2

Хамтран ажиллагч байгууллагууд

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
Хүн бүр сэтгэл хангалуун, сайхан амьдрах нийгмийг бүтээлцэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж чин сэтгэлээсээ ажилладагаараа манай хамт олон үргэлж бахархдаг.

Таныг бидэнтэй хамтрана гэдэгт итгэлтэй байна.

Бидэнтэй холбогдох

Улаанбаатар хот - 15140, ЧД, Бумцэндийн гудамж,
Номчийн Хүрээ Оффис, 5 давхар, 507

Утас: 976 + 9909 6910,
          976 + 7011 6063
Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.