БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ
- Үзсэн: 996
Манай “Байгууллагын соёл” ер нь ямархуу вэ? гэсэн асуултыг та өөрөөсөө асууж байв уу?
Хариултдаа сэтгэл хангалуун байж магадгүй, эсвэл нөхцөл байдал таныг хямрааж ч магадгүй. Хямрааж байгаа бол яг юу хямрааж байна гээд үзье. Ажилтнуудын хоорондын харилцаа, итгэлцэл, хүндлэл, хандлага, зан төлөв түлхүү бодогдож байх магадлал өндөр.
“Байгууллагын соёл гэдэг нь хамтын итгэл үнэмшил, үнэт зүйлс, дадал зуршлын багц бөгөөд асуудлыг хэрхэн харах, аливаад хэрхэн хандаж байгаа зан үйлийн цуглуулга юм”[1] гэж Массачусетсын их сургуулийн профессор Эдгар Шейны тодорхойлжээ.
Түүний онолоор бол байгууллагын соёлыг барилга байшин, брэндинг, вебсайт, сошиал хуудаснууд тодорхой хэмжээгээр илэрхийлдэг бол ажилтны хандлага, зан үйл тухайн байгууллагын соёлын дийлэнхийг илэрхийлдэг гэжээ.
[1] Organizational Culture and Leadership, 5th Edition with Peter A. Schein (2016) Wiley; ISBN978-1119212041