Эталон Комфорт ХХК-д Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүллээ.
- Үзсэн: 665
Атлас Консалтинг Фирм Эталон Комфорт ХХК-тай 2022 оны 3 дугаар сард “Хүний нөөцийн бодлого боловсруулж үйл ажиллагаанд нэвтрүүлэх” зөвлөх ажлын гэрээг үзэглэж 10 сарын 30-нд ажил хүлээлцэн, үр дүнгээ хэлэлцлээ.
Ажилтнуудын ур чадварыг тасралтгүй сайжруулж, компанийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц Хүний нөөцийн бодлого боловсруулах зорилгыг Бид өмнөө тавьж төслөө амжилттайгаар хэрэгжүүлээд байна.
Хүний нөөц, ажилтнууддаа чиглэсэн сайн бодлого, менежментийн шийдэлд хөрөнгө оруулж, хариуцлагатай ажилласан Та бүхний хүчин чармайлт богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хүний нөөцийн асуудал аль ч салбарт тулгамдаж буй өнөө үед бодлого, менежментээ шинэчлэх нь яах аргагүй “зөв нүүдэл” байлаа.
Төслийн туршид хариуцлагатайгаар, идэвх чармайлт гарган хамтран ажилласан Эталон Комфорт ХХК-ийн менежментийн багийн гишүүд, нийт ажилтан ажиллагсад Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлсэн ЕСБХБ-ны ЖДБ-ийг дэмжих төслийн хамт олонд мөн туйлын талархалтай байгаагаа илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Эталон Комфорт ХХК-ийн Хүний нөөцийн бодлого боловсруулах энэхүү төслийг төлөвлөсний дагуу амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан зөвлөхүүддээ мөн талархал илэрхийлж байна.
Атлас Консалтинг Фирм
2022 оны 11 дүгээр сарын 15