Чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний хамтын ажиллагааг эхлүүллээ
Атлас Консалтинг Фирм Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-тэй хамтран ажиллах гэрээг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулж Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг компани, байгууллагуудад мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ хүргэхээр ажлаа эхлүүлээд байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Атлас Консалтинг Фирмийн зөвлөхүүд “Хүний нөөцийн менежмент”-ийн 10 модуль сургалтыг зөвлөх үйлчилгээний хамт сонгогдсон байгууллагуудын удирдлагуудад хүргэх юм. Үүнээс гадна, удирдах ажилтан, менежерүүдэд зориулсан Ерөнхий ур чадварыг хөгжүүлэх (Soft skill training) сургалтыг оролцогчдод хүргэнэ.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар болон Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв бидэнтэй хамтран ажиллаж байгаа ба GIZ-ийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл" (PROGRES)--ийн үр дүнд дэмжлэг үзүүлэх болно.
2023 оны 10 дугаар сарын 16
ЕСБХБ-ны тэтгэлэгтэй багцын төсөл Дархан-Уул аймагт эхэллээ
“Стратегийг дэмжих Хүний нөөцийн менежмент” зөвлөх үйлчилгээний төсөл Дархан-Уул аймагт эхэллээ. Тус төсөлд орон нутгийн дөрвөн компани хамрагдах бөгөөд тэднийг бизнестээ үнэ цэн нэмэх, ажилтны гүйцэтгэлийг чанаржуулахад нь Атлас Консалтинг Фирм хамтран ажиллах юм.
Төслийг хэрэгжүүлэхэд ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлж байна.
2023 оны 9 дүгээр сарын 28
СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЖДҮҮ ЭРХЛЭГЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
2023 оны 3 дугаар сард эхэлсэн 10 модуль бүхий сургалт 7 сард дууслаа. Оролцсон ЖДБ-үүд сар бүр сургалтад хамрагдаж, сурсан мэдсэнээ бизнестээ хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ авсан нь энэ удаагийн сургалтын онцлог байв.
Энэхүү сургалтыг GIZ, PROGRESS төслийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд " Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ дэмжин зохион байгуулсан бөгөөд "Стратегийг дэмжсэн хүний нөөцийн менежмент" сургалтыг Атлас Консалтинг Фирмийн захирал Б.Амарсанаа ЖДҮҮ эрхлэгчдэд хүргэсэн юм.
Тус сургалт зөвхөн гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн менежерүүд зориулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлс урамшуулал, Чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт, Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай зэрэг сэдвийг хамарсан юм.
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан талуудад болон ЖДҮҮ эрхлэгчиддээ амжилт хүсье.
Монгол Улсын Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагад сайн менежмент нэвтрүүлэх ажилд оролцлоо
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэтгэлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл Канад Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш хэрэгжин үр дүнгээ нэгтгэж байна.
Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа тус төсөлд гэрээт зөвлөхөөр ажиллаж, Төрийн албаны хүний нөөцийн “Чадамжийн хүрээ”-г холбогдох арга зүйн баримт бичгүүдийн хамт боловсруулахад хувь нэмрээ оруулж ажилласан нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Хүний нөөцийн менежментийн чиг хандлага болох байгууллагын стратеги зорилтод хүрэхэд Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, Гүйцэтгэлийн удирдлага, Сургалт хөгжил зэрэг гол функцүүдийг уялдаа холбоотойгоор зохион байгуулах нь чухал гэдгийг төр болон хувийн хэвшил анхааран ажиллаж байгаа нь маш чухал юм.
Төслийн үр дүн Төрийн албан хаагчдын ур чадвараар удахгүй илэрхийлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн оролцогч талууд, төслийн үр дүнд хувь нэмэр оруулж ажилласан бүх хүмүүст ажлын өндөр амжилт хүсье.
2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот