ЕСБХБ-ны тэтгэлэгтэй багцын төсөл Дархан-Уул аймагт эхэллээ
“Стратегийг дэмжих Хүний нөөцийн менежмент” зөвлөх үйлчилгээний төсөл Дархан-Уул аймагт эхэллээ. Тус төсөлд орон нутгийн дөрвөн компани хамрагдах бөгөөд тэднийг бизнестээ үнэ цэн нэмэх, ажилтны гүйцэтгэлийг чанаржуулахад нь Атлас Консалтинг Фирм хамтран ажиллах юм.
Төслийг хэрэгжүүлэхэд ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлж байна.
2023 оны 9 дүгээр сарын 28
СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЖДҮҮ ЭРХЛЭГЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
2023 оны 3 дугаар сард эхэлсэн 10 модуль бүхий сургалт 7 сард дууслаа. Оролцсон ЖДБ-үүд сар бүр сургалтад хамрагдаж, сурсан мэдсэнээ бизнестээ хэрэгжүүлж, зөвлөх үйлчилгээ авсан нь энэ удаагийн сургалтын онцлог байв.
Энэхүү сургалтыг GIZ, PROGRESS төслийн "Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд " Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ дэмжин зохион байгуулсан бөгөөд "Стратегийг дэмжсэн хүний нөөцийн менежмент" сургалтыг Атлас Консалтинг Фирмийн захирал Б.Амарсанаа ЖДҮҮ эрхлэгчдэд хүргэсэн юм.
Тус сургалт зөвхөн гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн менежерүүд зориулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Цалин хөлс урамшуулал, Чадамжид суурилсан албан тушаалын тодорхойлолт, Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай зэрэг сэдвийг хамарсан юм.
Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан талуудад болон ЖДҮҮ эрхлэгчиддээ амжилт хүсье.
Монгол Улсын Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагад сайн менежмент нэвтрүүлэх ажилд оролцлоо
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн, шинэтгэлийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл Канад Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оноос хойш хэрэгжин үр дүнгээ нэгтгэж байна.
Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх Б.Амарсанаа тус төсөлд гэрээт зөвлөхөөр ажиллаж, Төрийн албаны хүний нөөцийн “Чадамжийн хүрээ”-г холбогдох арга зүйн баримт бичгүүдийн хамт боловсруулахад хувь нэмрээ оруулж ажилласан нь манай байгууллагын хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Хүний нөөцийн менежментийн чиг хандлага болох байгууллагын стратеги зорилтод хүрэхэд Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, Гүйцэтгэлийн удирдлага, Сургалт хөгжил зэрэг гол функцүүдийг уялдаа холбоотойгоор зохион байгуулах нь чухал гэдгийг төр болон хувийн хэвшил анхааран ажиллаж байгаа нь маш чухал юм.
Төслийн үр дүн Төрийн албан хаагчдын ур чадвараар удахгүй илэрхийлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн оролцогч талууд, төслийн үр дүнд хувь нэмэр оруулж ажилласан бүх хүмүүст ажлын өндөр амжилт хүсье.
2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
“СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалт
GIZ, PROGRES төслийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулагдах “СТРАТЕГИЙГ ДЭМЖСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сургалтын эхний хичээл төлөвлөгөөний дагуу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хот, Дорнод аймгаас нийт 15 ЖДБ эрхлэгч компани оролцож байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар сараас 7 дугаар сарыг дуустал нийт 10 модуль хичээлийн хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэх болно.
Сургалтын 10 модулийн сэдэв, агуулга:
- Компанийн стратеги ба Хүний нөөцийн менежмент
- Байгууллагын соёл, ажилтны хандлага
- Чадамжид суурилсан сонгон шалгаруулалт
- Хөдөлмөрийн харилцаа – Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ
- Чадамжид суурилсан Албан тушаалын тодорхойлолт
- Гүйцэтгэлийн удирдлага – KPI
- Цалин хөлс урамшуулал
- Ажилтны сургалт хөгжил
- Багийн ажиллагаа, багийг идэвхжүүлэх
- Хүний нөөцийн тоо мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах тухай
Энэхүү сургалтыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) санхүүжүүлж байгаа ба Б.Амарсанаа, GIZ-ийн гэрээт зөвлөх, Атлас Консалтинг Фирмийн ахлах зөвлөх, Д.Гансүх, GIZ-ийн гэрээт зөвлөх нар хамтран зохион байгуулж байна.