Мэдлэг хуваалцах, ерөнхий ур чадвар олгох хүрээнд хамтран ажиллалаа.
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны газрын харьяа Гол мөрний сав газрын захиргаадын мэргэжилтнүүдэд зориулсан мэдлэг, ур чадвар олгох ерөнхий ур чадварын сургалт зохион байгууллаа.
Сургалтын үр дүнтэй байдал, оролцоо мөн халдвар хамгааллын дэглэмийг маш сайн ханган ажилласан Цэнгэг усны хүрээлэн ТББ-д талархал илэрхийлье.
2021 оны 9 сарын 15
Атлас Консалтинг Фирм
Хамтран ажилласанд талархал илэрхийлье Century 21 Mongolia
Атлас Консалтинг Фирм чадамж хөгжүүлэх, ур чадвар олгох мэдлэгийн бүтээгдэхүүнийг Century 21 Mongolia -ийн Брокеруудад хүргэж ажиллаа.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт амжилттай ажилласан 50 жилийн түүхээ тэмдэглэж байгаа Century 21 Компанийн Монгол Улс дахь Мастер франчайз Century 21 Mongolia -ийн Менежментийн баг болон Брокер оффисуудын нийт хамт олонд баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд мэдлэгийн бүтээгдэхүүн хүргэлээ.
Бид 2021 онд Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд улирал бүр нэг удаа мэдлэгийн бүтээгдэхүүнийг байгууллагуудад хүргэн ажиллаж байна.
2 дугаар улирлын ээлжит сургалтаа BDO Mongolia -ийн хамт олонд хүргэлээ. BDO Mongolia нь олон улсын аудитын үйлчилгээг чанар, стандартын хүрээнд бүх түвшний байгууллагад хүргэн ажилладаг бөгөөд Бид чадварлаг залуустай мэдлэг, туршлагаа хуваалцсандаа туйлын баяртай байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье!
Мэдлэгийн бүтээгдэхүүн хүргэх, сургалт хөгжлийн үйлчилгээ нь Атлас Консалтинг Фирмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бөгөөд Бид үүгээрээ харилцагч байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар нийгэмд зөв зан үйлийг төлөвшүүлэхийг зорьдог билээ.
Атлас Консалтинг Фирм
2021 оны 6 дугаар сарын 30
Эм Жи Эл Дизайн ХХК-ийн Хүний нөөцийн бодлогыг боловсрууллаа.
Атлас Консалтинг Фирм MGL Design компанийн захиалгаар Хүний нөөцийн бодлого боловсруулах чиглэлээр хамтран ажиллалаа.
MGL Design компани нь хэвлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний нөөцийн удирдлагаа орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварын хөгжилд хөрөнгө оруулалт хийх, улмаар ажлын байрны аюулгүй байдлыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээг авахад Захиалагч талд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) дэмжлэг үзүүлсэн бөгөөд Ковидын хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд энэхүү дэмжлэг нь оролцогч талуудад маш чухал байсныг дурдах нь зүйтэй юм.
Гэрээт ажлыг үр дүнтэйгээр, төлөвлөсөн цаг хугацаандаа амжилттай гүйцэтгэхэд хувь нэмрээ оруулан, өндөр оролцоотой ажилласан MGL Design компанийн удирдлагын баг болон нийт ажилтнуудад талархал илэрхийлье.
Өнөөгийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд Захиалагч талд дэмжлэг үзүүлсэн Монгол улс дахь ЕСБХБ-нд Захиалагч болон Гүйцэтгэгч талуудын өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Зөвлөх үйлчилгээг Захиалагч талын хэрэгцээнд нийцүүлж, үр дүнтэйгээр, цаг хугацаандаа хүлээлгэн өгөхөд хариуцлагатай ажилласан Зөвлөх багийн хамт олондоо мөн талархал илэрхийлье.
Нийт оролцогч талууддаа ажлын өндөр амжилт хүсье.
Атлас Консалтинг Фирм
2021 оны 6 дугаар сарын 16