BCG матрицийн эзэн Бостон Зөвлөх Групп (Boston Consulting Group)
Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том гурван компаниудыг нийлүүлээд ИХ ГУРВАЛ (мөн MBB – McKinsey, Boston and Bain) гэж нэрлэдэг бөгөөд үүнд мэдээж (i) McKinsey&Company мөн (ii) Boston Consulting Group, (iii) Bain&Company нар багтдаг. Тэгвэл энэ удаад менежментийн зөвлөх үйлчилгээгээрээ дэлхийд хоёрдугаар байранд эрэмбэлэгддэг Бостон Зөвлөх Групп (Boston Consulting Group) болон түүний BCG матрицийн талаар сонирхуулахаар шийдлээ.
McKinsey-ийн залуу зөвлөхүүдийн гайхамшиг болсон “up or leave” болон “MECE” зарчмууд
Менежментийн талаар ойлголттой бизнес эрхлэгч таний хувьд McKinsey гэдэг нэрийг хэзээ нэгэн цагт сонсож л байсан байдаг. Учир нь 1926 оноос өдгөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй 94 жилийн түүхтэй, салбарынхаа эцэг, дэлхийн хамгийн том менежментийн зөвлөх компани гэж тооцогддог McKinsey & Company-ийг James Oscar McKinsey итгэл дүүрнээр АНУ-ын Чикаго хотод байгуулсан байдаг.
Харвардын Бизнес Хэлэлцүүлэг (Harvard Business Review) гэж юу вэ?
Бизнес болон менежментийн салбарын шилдэг сургууль эсвэл судалгааны байгууллагыг нэрлэ гэвэл мэдээж Харвардын Их Сургууль гэж хүмүүс дуу нэгтэй хэлэх байх. Менежментийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бид ч гэсэн мэдээж Харвардыг нэрлэнэ. Та бизнесээ сайжруулахын тулд тэгвэл шилдгийн зөвлөмжийг дагах уу? ...
Байгууллагын бүтэц чухал VS чухал биш ба GE
Байгууллагын БҮТЭЦ хэр чухал вэ гэдэгт асуултанд СЕО нар өөр өөр хариулт өгөх байх. Гэхдээ тэд нарын хариулт бүгд зөв гэж хэлмээр байна. Учир нь тэд өөр өөрийн онцлог бүхий компаниуд удирддаг бөгөөд байгууллагын хэмжээ, ажлын цар хүрээ, бүтээгдэхүүн үйлчилгээний зориулалт, ажилчдын ур чадварын ангилал, технологийн шийдэл зэргээс хамааран өөр өөр бүтцийн хэлбэрүүдийг сонгон ажилладаг. Байгууллага том байх тусмаа бүтцээ зөв тодорхойлох хэрэгтэй бөгөөд энэ нь тухайн байгууллагын ажлын бүтээмж, ажилчдын ажлын уялдаа холбоо, мэдээлэл болоод мөнгөн урсгалын хурд зэрэгт шууд нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл бидний сайн мэдэх 130 жилийн түүхтэй General Electric буюу GE компани энэхүү асуудлыг хэрхэн шийдэж ирсэн тухай та бүхэнтэй хуваалцъя.