Дэлхийн алдартай брэнд STARBUCKS-ын амжилтын нууц
Та бидний сайн мэдэх STARBUCKS хэмээх алдартай кофе шопын сүлжээг дэлхийд мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ихэнх үйлчилгээний байгууллагууд шинээр ажилтан авахдаа тухайн ажилтны харилцааны соёл, биеэ авч яваа байдал, үг яриа, хувцаслалт, мэргэжлийн
Менежментийн Зөвлөхөд байх ёстой 10 шинж чанар
Хэрвээ та байгууллагадаа менежментийн зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа бол доорх 10 чухал чадвар танай зөвлөхөд байна уу гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.
“СТРАТЕГИ ДЭМЖИХ ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Атлас консалтинг фирм 2024 оны 11 дүгээр сард “Эфэс Констракшн” ХХК-ийн захиалгаар “Стратеги дэмжих Хүний нөөцийн менежмент” зөвлөх үйлчилгээний төслийг эхлүүлж, үр дүнгээ 2025 оны 5 сарын 22-нд хүлээлцлээ.
“Эфэс Констракшн” ХХК 2012 оноос хойш барилга угсралтын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Морьтон оффис, Морьтон Резиденс төсөл болон бусад бүтээн байгуулалтаараа салбартаа брэнд бүтээж байгаа хамт олон юм.
Хүний нөөцийн менежментийн зөвлөх үйлчилгээний төслийг төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Эфэс Констракшн компанийн менежментийн багийнхны хариуцлагатай байдал, хамтдаа хөгжих тэмүүлэл маш чухал нөлөө үзүүлсэн. Бидний гүйцэтгэсэн ажлын үр дүн захиалагч компанийн ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, цаашдын бүтээн байгуулалтын чанарт үр нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ЕСБХБ-ны ЖДБ-ийг дэмжих төсөл тэтгэлэг олгож, дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнийг Эфэс Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Долгормаа бодит дэмжлэг хэмээн талархлаа илэрхийллээ.
Зөвлөх багийн гишүүд Эфэс Констракшн компанийн Ерөнхий захирал М.Лхагвасүрэн, Гүйцэтгэх захирал С.Долгормаа, Хүний нөөцийн менежер Ж.Баяржаргал нар болон менежментийн багийнхантай нягт хамтран ажиллаж, Хүний нөөцийн бодлого, стратеги, менежментийн журмууд, хэрэглэгдэхүүнийг хамтран боловсрууллаа.
Энэхүү төсөлд Хөдөлмөрийн харилцааны зөвлөх Б.Отгон, Ногоон хөгжлийн зөвлөх Ц.Нямгарав нар хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвар, арвин туршлагаараа үнэ цэн нэмснийг талархан дурдаж байна.
Атлас Консалтинг Фирм
2025 оны 5 дугаар сарын 23
Алба хаагчийг тэтгэвэрт бэлтгэх “Дасан зохицох хөтөлбөр” боловсрууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлж байгаа юм.
Атлас консалтинг фирмийн ахлах зөвлөх Б. Амарсанаа тус төсөлд зөвлөхөөр ажиллаж, хууль сахиулах байгууллагын алба хаагчийг тэтгэвэрт бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэлээ.
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр боловсруулж нэвтрүүлснээр тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, нийгэмд өөрийгөө бэлтгэх, ажил эрхэлж байх үеийн нөхцөлөөс бууруулахгүйгээр амьдралын чанараа ижил түвшинд хадгалахад нь мэдлэг, ур чадвар олгохыг төслийн зүгээс чухалчилсан юм.
Нийгмийн сайн сайхан, иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилладаг олон зуун алба хаагчдад чиглэсэн хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хамт олон, Хууль сахиулах байгууллагын алба хаагч нарт ажлын амжилт хүсье.
Атлас консалтинг фирм
2024 оны 11 дүгээр сарын 18